header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Сонгууль та нарыг залхаасан уу?


Байн байн л аль нэг намын сонгуулийн сурталчилгаа тараах гэж хүмүүс хаалгийг чинь чангаар нүдэж ая тухыг чинь алдагдуулж, тв, фм, интернэт, ФБ, твийтэрээр чинь хүсээгүй байхад сонгуулийн сурталчилгаанууд мэдээллээр бөмбөгдөж, найз нөхөд жалга довоороо талцаж хуваагдаж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй баахан амлалт, мөрийн хөтөлбөрүүд энд тэнд уншигдаж, сонсогдоод л, орой үдэш орцны үүдээр чинь чанга яригчаар чихийг чинь ядраагаад л, бие биенээ муулж, идсэн уусан, луйвардсан, алсан талсанаар нь нэг нэгнээ муулаад л сонгууль та нарыг залхаасан уу?

Гэтэл зарим нэг нь сонгуулиа өгөхийг урайлж бидэнд хэрэгтэй, ирээдүйнхээ төлөө санаа зовдог бол саналаа өг гэхчилэн янз бүрийн урайлга гаргаад л. Ер нь хэнд юунд яагаад сонгууль хэрэгтэй гэж? Зүгээр биднийг тайван байлгаж болдоггүй юм уу гэхчилэн хэн нэгэн дотроо боддог л байх.

Гэхдээ хэрэгтэй, чамд надад бидэнд ирээдүйд хэрэгтэй. Учир нь бид ямар нийгэмд, ямар хөгжилтэйгөөр, ямар амар амгалан, ямар дэвшилтэйгээр амьдрах эсэх нь зөвхөн бидний өгсөн нэг саналаас эхэлдэг. Тэр нэг санал чиний хүсэл шингэсэн, чиний ирээдүйн гэгээлэг мөрөөсөл, хүлээлт, итгэл, үнэт зүйлс шингэсэн учир тэр нэгэн санал үнэтэй байдаг.

Энэ үнэтэй саналыг чинь өгүүлэхийн тулд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа учир Байн байн л аль нэг намын сонгуулийн сурталчилгаа тараах гэж хүмүүс хаалгийг чинь чангаар нүдэж ая тухыг чинь алдагдуулж, тв, фм, интернэт, ФБ, твийтэрээр чинь хүсээгүй байхад сонгуулийн сурталчилгаанууд мэдээллээр бөмбөгдөж, найз нөхөд жалга довоороо талцаж хуваагдаж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй баахан амлалт, мөрийн хөтөлбөрүүд энд тэнд уншигдаж, сонсогдоод л, орой үдэш орцны үүдээр чинь чанга яригчаар чихийг чинь ядраагаад л, бие биенээ муулж, идсэн уусан, луйвардсан, алсан талсанаар нь нэг нэгнээ муулаад л сонгууль та нарыг залхаагаад байгаа нь аргагүй ээ. Ингэж байж сонгуулийн ирц хүрдэг юм, ингэж байж таны итгэл, тэдэнд хүрч, ингэж байж таны шаардлага,  ажил болж хувирдаг юм.

Энэ удаа бидний ирээдүйн гэгээлэг мөрөөсөл, хүлээлт, итгэл, үнэт зүйлс Ц.Элбэгдоржид дахин боломж олгож “илүү ирчээр илүү хөгжилрүү” тэмүүлжээ.





» Төгсгөл = Сонгууль та нарыг залхаасан уу?


Сэтгэгдлүүд...








:-)
 
xaax