Английн оюутны холбооноос гаргасан судалгаагаар 2013 оны байдлаар нийт оюутнуудын гуравны хоёр нь part time буюу хагас цагийн ажил хийж сургалтын төлбөрөөс бусад нийгмийн болон хувийн зардалдаа зарцуулдаг хэмээн тоо баримт гаргасан байна. Үүнд байрны мөнгө, автобус болон жижиг зугаа цэнгэлд зарцуулдаг хэмээн судалгаанд хамрагдсан нийт оюутнууд дараалан хариулсан байна.
Англид бүх хүн автобус метрондоо карт ашиглах бөгөөд оюутнууд 30 хувийн хөнгөлөлттэй, 1 долоо хоног нь автобус+метро нийлээд ойролцоогоор 22 паунт, байрны мөнгө нь хэрэв оюутан нэг жижиг өрөөнд ганцаараа байх бол 1 долоо хоног нь 75 паунтаас эхлэн байрлал, тавилга, байрны тохь тухаасаа хамаарч үнэ нь өснө. Энэ зөвхөн байр унааны зардал үүнээс гадна мэдээж хүний хэрэгцээ барагдахгүй, ингээд бүхий л зардлаа олохын тулд тэд хичээлийн бус цагаар ажил хийдэг байх нь.
Манайхан гэж л ээж аавын эрхийн тэнэг хэвээрэй сургалтын төлбөрийг багасга, автобусны үнийг чөлөөл, 70.000 тогтмол өг дээрээс нь амьжиргааны доод түвшин нэмэгдсэнтэй холбогдуулж өнөө 70-аа нэмэгдүүлхийг шаардаж байдаг. Ёстой хуцна биз ажил хий, төгсөж гараад энд тэндхийн газар дипломтой зөөгч, худалдагч, наймаачин хийхгээгүйл юм бол оюутан байхдаа ажил хийж мөнгө олж бас үрж сур.
Тэгээл нээх эргүүтэж ирээд л зангиа зүүж хэвлэлээр оюутнуудыг төр харахгүй байна гэж балайраад талбай дээр жагсаж гэнэ, төрд харагдаж яах гээд ч байгаа юм. Нэг л их тэмцэгчид, тэмцэх нь зөв би ч цагтаа бас янз янзын юм яриад тэмцээд жагсаж л байсан. Харин сургалтын чанар сайжруул номын сангийн баазыг шинэчлэ, оюутнуудыг хагас цагаар ажиллах боломжийг ханга гэсэн шүү юм яриад тэмцвэл ядаж л энэ хэдэн тэмцэх сэдэвгүй болсон намуудаас дэмжлэг авч магадгүйл юмдаа.
Ер нь ууж идэхдээ уургын морь урагшлах шинэчлэгдэхдээ ургаа хад байгаад баймааргүй шүү оюутнуудаа...,
Эх сурвалж:
https://www.timeshighereducation.co.uk/news/student-part-time-work-increases/2006956.article