header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


САЛАА ЗАМЫН ЭХЭНД ТҮҮНД ХЭЛЭХ ҮГС


     Салаа замын эхэнд чамдаа энэ өдрийн мэндийг хүргэж байнаа. Хамтдаа суугаад хүсч, тэмүүлж байсан ирээдүй өнөөдөр үгүй болсон ч чамд зориулж сүүлийн удаа блогтоо бичлэг оруулж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн амьдралын өнөөдрийн өдөр, өөдрөг мөрөөдөл биднийг хөгөлж, тэмүүлэх хүрэх боломж нь бидний гарт байсан ч магад залуу насны сэтгэлийн хөг нь бидний ирээдүйг үгүй хийсэн байхаа.
        Энэ бичлэгт өнгөрсөн өдрүүдийн алдааг шүүж дүгнэх гэсэнгүй ээ, харин хожмын өдөр бид өөр хэн нэгэнтэй учрах болзоонд хийсэн алдаагаа давтахгүйн итгэлийг мөрөөсөн бичлээ. Итгээгүй итгэлийг бий болгох, чамаас өөрийнхөө аз жаргалыг олж харах, магадгүй надаас чи минь ирээдүйнхээ аз жаргалыг олж хардаг болтлоо уусах хүсэл минь бүтээгүй нь одоо надад гуниг хөврүүлж суугаа ч, бүтээгүй бүхнийг уурсан дурссангүй ээ. Гэлээ ч ихрийхэн тагтаа минь өнгөрсөнд үлдсэн дурсамжид чинь намайг гэх нэг ч гэсэн дурсамж байсан цагт би гунихгүй гэдгийг хэлэх байна.
          Инхрийхэн тагтаа минь ирээдүй чинь дардан, адал явдал амжилт бүхэн чамд л байг, бид залуу хүмүүс учир бүтээж босгох зүйл олон байгаа, тиймдээ ч хэлж байсан бүх зүйлийг минь санаж байвал хэрэг тус нь гарна гэдгийг дахин хэлмээр байна. Өнөөдрийг хүртэл өөрөөсөө өөр хэний төлөө шүдээ зуун тэмцэхийг хүсэх вэ гэвэл зөвхөн чамайг гэж итгэл төгс хэлэх байлаа. Хожмын өдөр дурсан санахдаа үнэн гэвэл ийм л байж гэж бодох бодлыг чи мэдээсээ гэж бас хүсч байна. Гэхдээ тэр өдөр хэтэрхий оройтсон байх нь мэдээж. Ирээдүйд чи минь учирсан залуудаа халамжаа хайрлалгүй харамгүй өгч, хүсдэг зүйлийг нь хүндэтгэлтэйгээр бодож байгаараа. Энэ л зүйлийг чамаас хүсдэг байсан ч өнгөрсөн гэдэг нэг л үг, энэ бодлыг үнэ цэнэгүй болгосоор байна.
          Салаа замд аваачсан нэг л зүйл нь үнэн гэх хоосон үгийг уудлан бодох итгэл чинь байсан юм шүү. Халамжаа дутааж хайхрамжгүй байснаа би нуухгүй ч хамтдаа байхдаа би ҮНЭН АМЬДАРСАН гэдгээ хэлмээр байна. Гэхдээ энэ үг, энэ бодол, энэ итгэл одоо ч үнэ цэнэгүй учир магад чи хэзээ ч ойлгохгүй. Харин миний хувьд өнгөрсөн он жилүүд үнэ цэнэтэй, аз жаргал гэдгийг мэдэрдэг байсан учир одоо нулимс минь дотогшоо урсаж, сэтгэлийг минь живүүлж байна. Хожмын өдөр чамтай таарч харц тулбал “САЙН УУ”...,

 





» Төгсгөл = САЛАА ЗАМЫН ЭХЭНД ТҮҮНД ХЭЛЭХ ҮГС


Сэтгэгдлүүд...








:-)
 
xaax