header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


ХУУЛЬЧИЙН БОСГО


Чадан ядан 10 жилээ төгсөөд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн босгыг алхсаан Гадасаа хүү. Их сургуулийн 5 жил үлгэрийн юм шиг өнгөрчээ бодоод байхад. Үнэндээ оюутны ширээний 5 жил одоогоор өнгөрүүлээд буй насны минь хамгийн эрхэм жилүүд болон үлдэж. Ингээд эрхзүй ч мэргэжлээр 2010 онд төгссөн юм л даа хуульч биш. Хуульч болоход хуулиараа хоёр жил заавал мэргэжлээрээ ажиллаж сэтгэл, санаагаа бэлдэж, энэ салбарт ажиллах хүн мөнүү гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. (хууль тогтоогчийн үг). Яахав төгсөөд хуулийн судалгаа, өмгөөлөл, уул уурхайн салбар гээд хэдэн газар үзэж тарж явсаны эцэст шалгалтанд орох эрхээ олж авсан. Гэтэл шалгалт төсөөлсөн шиг ариун нандин зүйл байсангүй ээ. Бүртгүүлснээс эхлээд гэрчилгээгээ авах хүртэл асуудал их л гарлаа бас үзлээ. Ингээд асуудлуудыг жагсаан тайлбартайгаар сийрүүлбэл:

 Хуулийн салбарт буюу мэргэжлээрээ ажиллаж үзээгүй хүмүүс бүртгүүлээд шалгалтанд бүртгүүлэх юм. Уг нь бол Хуульч сонгон шалгаруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйл дээрээ мэргэжлээрээ 2-оос доошгүй ажилласан байх гээд шалгуур тавьцан л юм лдаа.Ойлгомжгүй мөнгө хураалт: жил болгон хуульч сонгон шалгаруулалтын тест бодлого хуулийн ном гарна. Тестийн ном гэхэд 7000-аад тест байна. Тэр номонд жилд дунджаар 250-аад тестээр шинэчлэн баяжуулдаг гэж байгаан. Гэтэл тэр тестүүд хууль зөрчсөн, алдаатай, хариулт нь буруу, давхардсан гээд олон асуудалтай, үнэндээ харамсалтай. Үнийн хувьд хөөрхөөн тестийн ном 15000, бодлого 8000, 3 хууль тус бүр 7000, ингээд нийт 44000 төгрөг болж байгаан. Бас болоогүй энэ жил их хөөрхөн 3 хуулиа хэвлэж дуусаад бараг зарагдаж дуусах үед нь том цэнхэр Шүүх эрх мэдэл, албан ёсны тайлбартай хуулийн эмхтгэл гэсэн өмнөх 3 боть хуулийг нэгтгээд нэг том зузаан ном гаргачихаж байгаа юм, тэр нь 50000 төгрөгний үнэтэй, авахаас өөр арга байхгүй. Бас 50000 төгрөгөөр шалгалтанд бэлдэгсдэд зориулсан сургалт явагданаа. Тэр нь яахав хэрэгтэй нэгэнд нь хэрэгтэйч зааж буй арга барил, орчин нөхцөл, хичээлийн програм зэрэг нь ихээхэн асуудалтай. Мөн бүртгэлийн хураамж 20000 бүгд нийлээд 164.000 төгрөг зарцуулна. Тест, бодлого задрах: Тестийн шалгалтын өдөр хувиарлагдсан суудал дээрээ суутал ард суусан залуу “А хувилбар юм байна нөгөө хариунуудаа явуулаарай” гээд л хариултаа аваад бөглөөд суудаг. Шалгалт өгсөн байранд өшөө хэдэн ч хүн хариутай байсан юм. Шалгалтын дараа утсаа асаахад надад ч бас хариу ирцэн байх жишээтэй. Даанч нөгөө вариантын хариу. Гэтэл бодлого нь бас задардаг л юм билээ, бодлогын шалгалтын өглөө бодлого задарсан гээд 3 цаг суулгасаны эцэст өөр бодлого оруулж ирэх жишээтэй. Хянагчид болох шүүгчид, прокурор, их сургуулийн багш нар зүйлчлэлийг нь бас л мессежлээстэй.Шалгалтын дараах хүлээлтийн хугацаа: шалгалтын дараа дүн гарч нийтэд зарласаны дараа бараг сар гарангийн хугацаанд хэвлэгдэж байна гарын үсэг зурж байна гэх шалтгаанаар их удлаа. Энэ хугацаанд ямар нэгэн зүйл болоогүй гэх баталгаа байхгүй.

Товчхондоо бол иймэрхүү асуудал зөндөөл үүсдэг юм байна. Дээрээ тэнгэрээс өөр татаж авах хүнгүй над шиг хүмүүс аз, ёондоо, хийморь болон багахан хэмжээний юмтай тархиндаа найдаж л энэ хүнд босгыг давлаа даа. /ойрд юм бичээгүй утгагүй зүйл бичихшиг боллоо шүү, болгоо/





» Төгсгөл = ХУУЛЬЧИЙН БОСГО


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Зочин | 2012-09-27 | 15:00
Хуульчид маань хуульч болохдоо хуулиа зөрчдөг өө гэхээр...









:-)
 
xaax