Толинд харахад сүүдэр минь гэхдээ би биш
Толгой минь мөр нь дээрээ байгаа ч гэхдээ надтай цуг биш
Үйлдэл минь надаас гарсан ч гэхдээ би хүсээгүй
Үг минь амандаа багтахгүй надаас урсаад
Үнэндээ би ойлгохгүй байна
Бие минь гунигтай ханьсаад
Сэтгэлийг минь алсын алсад хол хаяад
Бусад нь надруу дайраад
Буцаах үйлдлээ өөрөө би мэдэхгүй
Бултах газараа хайгаад олохгүй
Бүдэрч тэнцчиж яваагаан өөрөө би одоо ойлгохгүй байна
Хүний дунд хүн шиг байя гэж
Хүслийн эрхэмийг өөрөөсөө олно гэж
Хэзээ ч байгаагүйгээр ирээдүйд инээнэ гэж
Хэнээс ч харахгүй өөрөөсөө бүтээнэ гэж
Итгэл минь зорисон
Зориод яваж байна
Гэвч одоо би хаана явна вэ
Гэнэтхэн би бодох боллоо
Цагийн зүү чимээгүйхэн эргээд л
Эргэх тоолондоо тохуурхан хурдлах юм
Гэтэл би хоцорчээ
Гүйцхээсээ би нэгэнт өнгөрсөн байна
Одоо би хаана явна вэ
Би бодох боллоо.