header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


НИЙГМИЙН ГАРЛААРАА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДМААРГҮЙ БАЙНА


“Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн Монгол улсын анхны либераль ардчилсан Үндсэн хуулиар тунхагласан байдаг. Энэ нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн дэг журам хамгаалах гээд бүхий л нөхцөлүүдийг хангаж ажиллахдаа төр болон төрийн албан хаагчид ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэж ажиллахыг хамааруулан ойлгодог. Энэхүү өндөр хариуцлагатай албанд буюу төрийн албанд орж ажиллах эхлэлээ тавихдаа төрийн албан хаагчийн анкетийг бөглөсөн байхыг шаарддаг. Өнөөдөр төрийн албаны анкет бөглөж үзээгүй хүн ховор биз. Гэтэл дээрээс нь уншаад явж байхад 1.6 дах асуултад НИЙГМИЙН ГАРАЛ гээд асуултанд тулгардаг. Нийгмийн гарал хэмээх үгийг түүхчилэн үзвэл 1924 оны Үндсэн хуулиар жинхэнэ ард, 1940 оны үндсэн хуулиар хөдөлмөрчин (малчин, ажилчин, оюутан), 1960 оны үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүгд найрамдах монгол ард улс бол ажилчид, хоршоолсон ардууд (малчид, тариаланчид), хөдөлмөрч сэхээтний соцалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн” хэмээн зааснаар уг гарвал нь эхлэлтэй. Тэгвэл 1992 оны анхны либераль ардчилсан Үндсэн хуулиар нийгмийн гарал, байдлаа ялгаварлах гадуурхах үзлийг халж хүн бүрийг тэгш байдлаар нь эрх зүйн этгээд байхаар тунхаглан зарласан. Түүнээс гадна хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим хэмээн үздэг атлаа яагаад нийгмийн гарал, байдал гээд үндсэн хуулиар зөвшөөрөөгүй нэр томъёо бидний дунд байсаар байна вэ. Төрийн үйл ажиллагаа хууль дээдлэх ёс нь:

-       Үндсэн хууль болон түүнд нийцсэн хууль тогтоомжийн аливаа актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр хүчин төгөлдөр дагаж мөрдөнө,

-       Хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах,

-       Шударга ёс, зүй ёсны хийгээд нийгмийн бусад хэм хэмжээ Үндсэн хуулийн хүрээнд багтаж түүний хүрээнд байх зэрэг гол шинж бүрдсэн байвал хууль дээдлэх ёс хэрэгжиж байгаа нь тэр хууль дээдлэх ёс хэмээн тодорхойлдог.

Тэгвэл яагаад төрийн алба гэх иргэдийн эрх, эрх чөлөөг хангаж, эдийн засгийн тогвортой байдлыг хангаж, нийгмийн дэг журмыг зохицуулах гол үүрэгтэй төрийн албан хаагчдыг төрийн албанд сонгон авахдаа дээр дурьдсан Үндсэн хуулийн үзэл баримтлалаас гажсан, Үндсэн хуулиа дээдлээгүй хүний нийгмийн байдлыг илэрхийлсэн ойлголт төрийн албанд одоог хүртэл байгаа нь учир дутагдалтай юм.

Бид өмнө нь нийгэм гэдгийг соцалист зохион байгуулалтанд орсон хүмүүсийн нэгдэл хэмээн үзэж тэрхүү нийгмийг авч явах хүмүүс нь ажилчин, малчин, сэхээтэн гэсэн анги бүлэг хэмээн ойлгож, төөрч 70 гаруй жил явчихаад энэ нь буруу хэмээн 1989 оны өөрчлөлт шинэчлэлийн үр дүн 1992 оны ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ батлаж хүнээ ангилдаггүй, ялгадаггүй ардчилсан Үндсэн хуультай болсон билээ. Харамсалтай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим буюу хууль дээдлэх ёсыг төр нь өөрөө биелүүлэхгүй байсаар байна. Энэ нь одоо ч хүртэл бидний дунд соцалист өнгө аяс байсаар байгааг харуулах бөгөөд нэгэнт л ардчилсан улс мөн юм бол, ядаж төрийн албан хаагчийн анкетэнд байдаг хоёрхон үг буюу НИЙГМИЙН ГАРАЛ гэсэн үгийг хасах хэрэгтэй юм.





» Төгсгөл = НИЙГМИЙН ГАРЛААРАА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДМААРГҮЙ БАЙНА


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Чойрын Хүү | 2012-03-01 | 16:42
Үүн дээр бас хэлэхэд яс үндэс гэсэн асуулт байна. Баяд, Дөрвөд, Халх гэвэл ажилд авч буй даргын үзэмж хэрхэн өөрчлөгдөх бол



Бичсэн: үнэн (зочин) | 2012-02-01 | 13:46
яг үнэн шүү
энэ тэнэг асуултыг хасах хэрэгтэй алга ташилт



Бичсэн: upshot | 2010-12-13 | 22:10
илүүц нь илүүц л дээ, гэхдээ наадахаа хоосон орхиж ч болно, заавал бөглө гэж ард нь бичээгүй л байгаа биздээ, эмзэглэх хэрэггүй. ярзайтал инээх



Бичсэн: Цагаан хараацай | 2010-12-13 | 22:07
Би ч бас тэгэж боддог. илүүц асуулт.



Бичсэн: Цэндийн Цогт | 2010-12-13 | 18:59
interesting thought ... баярлах



Бичсэн: zochin | 2010-12-13 | 11:28
not bad









:-)
 
xaax