header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


ГЭГЭЭХЭН ИРЭЭДҮЙН ЭЗЭД МИНЬДЭЭ


Ажил ажил бас дахиад л ажил гэж явж байгаад орчин тойрноо анзаарахгүй уджээ. Яагаад ч юм өнөөдөр зүгээр л гадаа зогсмоор санагдаад хэсэгхэн гадаа гарлаа удвал даарах шинжтэй намрын сэрүү орсон байнаа. Нэг эмээ байнгал гуйлга гуйдаг хэвээрэй, шилла эрэстранийхан хоолоо үнэртүүлээд л, хүмүүс банкруу ороод л гараад л нэг тиймэрхүү. Манай чанх урд нэгдүгээр сургууль байдын нээрээ. Ахлах ангийнхан тарж байгаа бололтой охид хөвгүүд бөөн бөөнөөрөө пизда, лалар, гичийгээрээ дуудалцаад явж байна. Тэр нь нээх сонин биш байнаа, гол нь ямар донжтой хувцаслалт, ямар этгээд үсний засалт, ямар этгээд алхаа гишгээтэймдээ. Тэднийг хараад төрсөн анхны сэтгэгдэл нь солонгосын залуучууд дуучид. Нээрээ шүү нөгөө big bang гэдэг хамтлагын tell me good bye гээд дууных нь клипэнд гардаг хувцаслалт, үс засалт, нүүр будалт бүр яг ижилхэн. Хөвгүүд нь хүртэл нүүрээ будцан байншүүдээ тамин. Нэг л тийм хийсвэр, дууриасан, 2 догч хүмүүс багаасаа л төлөвшиж байгаа юм биш биздээ гэж айх юм. Гэхдээ бас нэг үеэ бодвол зүгээр ч юм шиг, адаглаал хувцаслалт харагдах байдлаа засаад байгаа нь сайшаалтай. Гэхдээ энэ чинь хотын төвийн сургууль шүүдээ. Захын хороололын сургууль манай реппэр GEE анхынхаа хүмүүжлээр хүмүүжиж байгаа гэхээр л айдас хүрээд байхымаа. Учир нь дууг нь сонсоно, дагаж дуулна, хэлж байгаа үгийг нь ойлгохгүйгээр автоматаар тархиндаа буулгана. Нэг дууны үгний нэгхэн хэсгийг хэлхэд “охидууд дан худлаа шаана, тийм ам яаж тэдэнд байна, худлаа охидыг заая, тэднийг шаагаад хая, тэд ингүүлэх дуртай” гэнээ ёо ёо ёо, ямар аймар юм бээ. Нөгөө нэг нэгийгээ хүндэтгэх хүн гэх үнэт зүйлсд нь халдахгүй байх, эмэгтэй хүнийг хүндэтгэх гэх мэтийн ёс суртахууны үнэт зүйлсүүдийг нь шууд устгахаар үгс хэллэг дэндүү их. Яг үнэндээ хотын нийт сурагчид бараг бүгд энэ дууг сонссон гэхэд худлаа болохгүйдээ. Энэ нь бидний ирээдүй болсон хүүхдүүдийг маань ёс суртахууныг шууд устгах улмаар, өөрсдийн гэсэн эрхэмлдэг үнэт зүйлсгүй болоход хамгийн ихээр аюултайг л хэлмээр байна. Үнэт зүйлс үгүй бол нийгэм өөрөө ганхаж эхэлнэ, хулгай, дээрэм, хүчин, архидалт гээд л муу муухай юмнууд ар араасаа урган гарна. Уг нь манайх шилжилтийн үеэсээ гарч байгаа орнуудын нэг гэж бодож явдаглдаа. Шилжилтийн үеийн гажуудал буюу анимия гэгч нь нийгэм нь үнэт зүйлсгүй болоход дээрх гэмт хэргүүд гардаг л тухай хэлээд байгаа юм. Бид арайчүү өнөөх аномия-г нь даван гарсан чинь дахин энэ зүйлс рүү орчих вийдээ гэж бодном. Хэзээ нэг өдөр баяцхан дүү маань “худлаа охидыг шаая, тэд энгүүлэх дуртай” гээд л ороод ирэхгүйн төлөө санаа алдхаас өөр юу ч хийж чадахгүйндээ.





» Төгсгөл = ГЭГЭЭХЭН ИРЭЭДҮЙН ЭЗЭД МИНЬДЭЭ


Сэтгэгдлүүд...


Бичсэн: хундага | 2011-04-25 | 15:36
хаха, баяр яг л хэлж дээ.



1930-аад онд бичсэн блог/Наргиа
Бичсэн: баяр (зочин) | 2011-04-24 | 18:46
Миний ажил Хүрээний өндөр сургуулийн яг урд байдгийм хө. Өнөө өдөр хашаанаас гараад салхилж байтал сургууль тарж буй бололтой, оготор богино дээлтэй, банзалтай, үсээ богинохон зассан охид хөвгүүд тараад бие биеийгээ нөхрөөр нь дуудан гүйлдэж байна. Харвал яг л өнөө Чапаев киноны залуучууд. Яана даа хө, ийм ирээдүй хүлээж байгаа бол.



hvsliinjigvvr-t
Бичсэн: Алтангадас | 2010-09-16 | 10:29
ooo yostoi heleed yu gehew. baga nasnii hvvhdiin ahjuud zow vlger duuial, zow vildeltei haragdahgvi bol uhaj oilgoh, bodohgvigeer shuud l dagan duuraidag shvvdee. hvvhdiin duu hvvhdiin kino, hvvhdiin geh zvils haa bgaan bvv med



Бичсэн: Хүслийнжигүүр | 2010-09-15 | 20:55
харин тиймээ яалтайв... Одоо бол манай хүү өөрөө псийгээ асаагаад өөрийнхөө үздэг хардаг хүүхэлдэйгээ ажилуулаад л эхэлжийшд... /нас нь 2,6/ нэг харах нь ээ эгээтэй л CS 1.6 тоглочихгүй л байна шд. тэгээд хажууд нь янз бүрийн тоглоом тоглохгүй байхаар шийдсийшд









:-)
 
xaax