Учрахын тухай их боддог байжээ. Учраад түүнийгээ хайрламаар, гадуур хамтдаа алхалж, түүний буруу байсан ч зөв мэт зүтгэх тэр өхөөрдөм сэтгэлийг бодохдоо тиймээ л гэж хариулдаг тэр л учралын тухай их боддог байжээ. Учирсаан, учрах учрахдаа ухаан алдам дурлалтай учирсан. Олон залуусын адилаар хосоор байхын сайхныг би мэдэрч тэрхүү сайхан мэдрэмжийг чамаасаа амсдаг болсон. Ховорхон бас хонгорхон түүнийхээ гараас атгаад л явахдаа өөрийгөө хорвоогийн хамгийн аз жаргалтай хүнээр төсөөлөн алхалдагсан. Миний тагтаа, ариухан бас гэгээхэн хэнзхэн тагтаагаа би олсон. Тэр л цаг мөчөөс гунигтайхан өнгөрөх амьдралд минь цоо шинэ хэмнэл, цоо шинэ маршрут, цоо шинэ зорилго бүгдийг энхийрэн чи минь өгсөнөө мэдэхүү. Хөөрхөн инээх төрх чинь ялдам, хүсэж үнсэх төрх чинь дэндүү ялдам, утсаар ярихгүй удлаа, уулзахгүй хэд хонолоо гээд туних чинь ч ялдам чамайгаа би санхадаа хэдэн үг холбоод дэвтэртээ бичин сууна. Тиймээ хайрыгаа санаад, санахдаа яаж ч чадахгүй байгаадаа уурсаж бачимдаад байна. Тэртээх өдрүүдийг эргэн ирээсээ гэж тэндээ л хамтдаа тэврэлдэн суухыг хүсээд байнаа. Хайраасаа асуусан асуултын чинь хариу нь амрагхан чи миний азын сугалаа амьдралд тохиолдох хамгийн том сугалаа чи юм шүү. Би чамдаа хайртай шүү, нисээд ирээрэй тагтаахан минь. . .
чинийх бол ирнэ, хэрэв ирэхг¿é áîë ÷èíèéõ áàéãààã¿é ãñí ¿ãäýý

СҮҮЛИЙН
RSS FEED