header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Сайн байна уу найз минь...


Сайн байна уу найз минь. Чиний мэддэг нөгөө тэмдэглэлийн дэвтэртээ яг л урьдынх шигээ чиний тухай бичих гэж байна. Өнөөдөр чиний төрсөн өдөр, өнөөдөр чи бид хоёрыг энэ утгагүй магадгүй хамгийн утга төгс энэ ертөнцөд уулзуулах, танилцуулах анд барилдах өдрийн эхлэл байсан тэр өдөр. Чи санаж байна уу, чи энэ өдөр болгон хөдөө байдаг байж билээ, тэгээд л сүлжээ барьдаг ганцхан цэг болох толгод дээрээ надруу утасдана. Элдвийг хуучилна, ганцхан ширхэг тамхиа асаах гэж тэр салхит толгодын аашийг аргадна. Хамгийн анх тэмдэглэсэн тэр цаг өнгөрөөд 3 жил болжээ. 13 жилийн үерхлийг тэр л цаг мөчөөс илүү амттай өнгөрөөдөг болсон байна. Хамтдаа хоолонд орохдоо болж өнгөрсөн бүхний тухай, муулах сайхныг мэдэрч мундаг явахын бахархлыг амталж идэж байгаа хоолоо улам л амттай болгодогсон. Үдшийн баяр болох газар, ширээ, уригдсан зочид, идээ ундаа жил болгон солигддогч чи бас би үргэлжид байдагсан. Андаа яг одоо би чамайг байсан бол яах байсан талаар бодоод л сууж байна. Мэдээж хоолонд орно, өнгөрсөн нэг нас чиний бас миний хувьд ямар нас байсан талаар хамтдаа бахархан бас гундуухан ярилцана. Сэтгэлээ онгойлгож даруулга татна, мэдээж хэтрүүлэхгүй, амьдралын тухай ярина мэдээж чи бид хоёрын хамгийн дургүй сэдэв үхлийн талаар цухас ярина. Сэдвээ хазайлгаж амьдарч байгаа цаг хугацаа хамгийн үнэтэй, тийм ч учраас хараад ханашгүй охидын тухай ам булаацалдан ярина. Хамгийн инээдтэй нь юу гээч чи энэ сэдэв дээр мэдээж №1 байна. Би чамайг бодох болгонд нэг дуу санаанд орох юм. Хорвоод хавар ирхийн цагт хонгор сэтгэл уярна найз минь, дэнжийн цэцэгсийг дэлгэрхийг харахаараа дэврүүн сэтгэл баяснаа найз минь, ээжийн хоёр хүү шиг ижилдсэн эвийн түшигтэй анд миндээ. Гэж сайхан дууг өөрийн эрхгүй дотроо аялхым. Тиймээ найз нь чамайг санаад байнаа. Эрэг усаа татдаг шиг би чамайг санаж байна, эрэг боолтондоо таардаг шиг би чамайг санаад байнаа. Зөндөө л үйл явдал болж байна, амьдралд тохиолдох хамгийн чухал зүйлүүд болоод л байдаг. Тэр үйл явдлуудын гэрч нь чи байгаасаа гэж бодоод л бас хүсээд байх юм. Чи ирэх болоогүйг бас би амралтаараа ирээд яахын ажиллаад сургалтын төлбөрөө олохыг хичээ гэж хэлсэнээч мэдэж байна, гэхдээ найз нь чамайг ирээсээ гээд л бодоод байна. Тэнэг байгааз хүүхэд байхдаа чамайг хөдөөнөөс хэзээ ирэх гээд байгаан гээл уурлаад бас туниад байдаг шиг би одоо ч бас тэгээд байна, магадгүй хүүхэд зангаа хаяагүйч юм шиг.  Одоо ажил дээрээ ганцаараа сууж байна. хэрвээ чи энд байсан бол би өнөөдөр ажлыг амралт болгоод явж байх байсандаа. Гэхдээ чи тэнд би энд байгаад энэ бүгдийг хуваалцаж чадахгүй гэсэн үг бишээ. Тэрэлсэн мөрүүд минь чамд уншигдаж, түүнд багтсан үгүүдийг минь чи ойлгож байгаа цагт би чамтай чи надтай үргэлжид хамтдаа гэдгийг би батлах байнаа. Элэг дэвтээсэн Монгол чинь байна, элбэрэл дээдийн эцэг, эх чинь байна, эхэрлэж нөхөрлөсөн анд чинь байна Чиний анд Ш.Алтангадас. чамдаа төрсөн өдрийн оргилуун мэндийг салхиар салхилуулж, усаар урсгаж халуун тэврэлттэй хамтад нь хүргэж байнаа чамдаа хайртай шүү найз минь.

 





» Төгсгөл = Сайн байна уу найз минь...


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Lyanhua | 2010-08-31 | 21:49
naiz gdeg ugiin tsaana nandin saihan holboo bdg gdiim bilee, teriig ene bichlegees unshlaa....tugsgul hesgees neg zuil olgoson ni bi us bas salhi bolj taarah shig bolloo ярзайтал инээх hehe nargisiin shuu баярлах, anyway very good record! I liked it ярзайтал инээх



Бичсэн: Зочин | 2010-08-24 | 11:27
iim yum unshaad suujiidag zavtai hunshig haragdaad bnu bi daraan zugeer yarij ogooroi



Onoko
Бичсэн: Зочин | 2010-08-24 | 10:01
Uiluulchihlaashdee. tald n hurgeed uilaad urgeljluulj unshj chadsangui ee.санаа зовох



Бичсэн: olyylaa | 2010-08-23 | 23:46
алга ташилт









:-)
 
xaax