Би нээрээ дэндүү агсам тавьмаар байна. Орилоод, хашгичаад, хүн бүхэнд дуулдхаар агсармаар, уйлмаар байна. Харагдаж байгаа юм бүхэнд агсарч хамаг доторхоо уудалмаар байна. Алтангадас ч бас хүн юм чинь агсам тавьж болхым байгааздээ. Нэг сайхан ууж байгаад л яриад, учирлаад, уурлаад, уйлаад, агсам тавиад ёстой алаад өгхиймсаан. Новшийн харагдаж байгаа юм бүхэнд новш шиг нь хандаад цээжээ дэлдмээр байна. Хамаагүй ээ амьтан хүн муу хэлэг, ардуур урдуур дээгүүр доогуур ярих нь огт хамаагүй, угаасаа л энэ хөх бөгстнүүдийн араншин юм чинь. Завгүй байсны минь төлөө адгийн шаар, хөгийн новш, солиорцон, солиотойгоор минь дууддаг Дэндүү тэнэг байгаа найз нарыгаа хараад, тэнхээнээсээ илүү гарч онгир ч яваа хүн бүхэнд, улайм цайм ялгаад байгаа төрийн албан хаагчдад, зүв зүгээр сажлиж явахад торгох гээд байгаа мал замын цагдаа нарт, зөрөөд өнгөрөхдөө л зодчих гээд байгаа пээдэлзсэн юмнуудад дэндүү агсам тавих юмсан. Бүр бачимдаад огшоод үхлээ. Саяхан л нийгмийг новшоор нь дуудаад, ардчилал хэнд ч хэрэггүй, эрх чөлөөг бүх иргэд тэгшээр эдлүүлэх ёсгүй гээд л дарангуйлагч шиг яриад, улс төрчдөд жигтээхэн дургүй байсан залуу, нэг улс төрчийн бууны нохой, тэр ч бүр болиг, арай дэндүү нь жоохон өсвөр үеийнхэнд эрх чөлөө, хүний эрх, нийгэм гээд яриад сууж байхыг нүдээрээ үзээд амиа хоролчих шахлаа. ПИЗДА тэр ичээсээ. 100 гаад үйлдэлтэй, тэр үйлдлүүд нь бүгд нарийн бодож тооцоологдсон төлөвлөгөөр албан байгууллагуудын сэйф ухчихсан, бүр давраад хотын нэг банкруу орж явсан баагий маньд хандаад ирлээ. Туслаа ч гэж байна. сонсоод байсан 8 төгсөөд хог дээр үсэрсэн. Үсэрч явахдаа сараалжинд орчихоод өршөөлөөр гарсан. Тэгээд дахиад хийж байгаа юм байх. Бараг би хамгийн шилдэг нь банк бол асуудалгүй 2лаа шаая гээд байгаам бишүү. Хамгийн гол нь улс төрчид уул уурхай гээд л том том юмнаас хусаж болоод байхад бид яагаад тэгж болохгүй гэж хэлээд л бүр дайраад байхымаа. Би яалтай вэ, ямар хэцүү юм бээ. Заа энэ нь яахав, өглөө иргэний шинэчлэсэн бүртгэлд бүртгүүлж байгаад урт гээчийн оочрын араас зогсвоо. Хүүхдээ тэвэрсэн, дагуулсан эмгэн, таягаа тулсан хөгшчүүл, идэр залуу үеийнхэн гээд л бүгд цугларч. Нэг жоохон хүүхэд “ээжээ одоо эндээс тамгаа даруулчаад 10.000 төгрөгөө авна тээ” гэхийн тэгсэн ээж нь “үгүй 50.000-ыг авна” гэж байна. Тэгсэн яриан дундуур эмээ орж ирвээ “хүүхээд 50.000 өгнө гэв үү” гээд л ярилцхын. Тэнд байгаа хүмүүс Монгол улс иргэнээ шинээр бүртгэж байгаа майгаа нь огт сонин биш мөнгөө хэзээ өгхийн, хэд болсон, одоо авмаар байна, шараа тайлах учиртай юм байгаан гээд л бодож ярилцхын. Сонирхолтой юм их болжийноо нээрээ. Замын хөдөлгөөнд оролцоод явж байхад бүр хэцүүмаа. Cheaser, Mark 2 тнр гээд эсхүл үүнээс үнэтэй машин залуучууд нь харцаараа л зодчихгээл байхын. Гэрлэн дохион дээр зэрэгцэж зогсчоол байн байн хаазлаад л муухай хараад байхын. Өөдөөс нь ямар өнөөхөө орьлуулаад муухай хараад байлтай биш. Хицүү хицүү үзэгдлүүд зөндөө байнаа. Энэ бүхэнд уур минь хүрээд, уурсаад, улангасаад уйлмаар ч болоод агсармаар байна. ЭСХҮЛ ИЙМ ТЭНЭГ ЮМ БОДООД, МАНГАРТААД БАЙГАА ХАМГИЙН МУЛГУУ ӨӨРИЙГӨӨ БОДХООР АГСАМ ТАВЬМААР БАЙНА.
СҮҮЛИЙН
. Оюутнууд онигоо шүү
. Эр чанарын өөрчлөлт
. Ээждээ
. Монгол брэнд
. Сонгууль та нарыг залхаасан уу?
ХОЛБООСУУД
. BLOGMN.NET
. DUSAL.NET
. @altangadas_sh
// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
АГСАМ ТАВЬМААР БАЙНА
Бичигдсэн огноо: 2010-08-13
сэтгэгдэл бичих
» Төгсгөл = АГСАМ ТАВЬМААР БАЙНА
Сэтгэгдлүүд...
Бичсэн: director | 2010-09-01 | 16:26
1 агсам тавих гэж уугаал, өнөөх нь дуусахгүй насаараа агсам тавих хэрэг гарна шдээ.
malaa
Бичсэн: chingachkuk | 2010-09-01 | 12:51
teged agsamaa tawiach hvnd gai bolood bhgvil bol yamar hamaatai yum

RSS FEED