header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Үнэт зүйлээ хамгаалмаар байна


Би зүгээр л ямар нэгэн юм бичих хэрэгтэй байх гэж бодоол бичиж сууна. Гэртээ он гарснаас хойш гараагүй болохоор интэрнет ухаад л элдэв хов жив мэдээ уншаад сууж байна. Тэгсэн мэдээ биш түүнд бичсэн сэтгэгдлүүд нь сонин содон юм их байхын. Нэг нөхөр зохиолын дууны үгний тухай бичсэн байнаа /мэдээ нь шүү/. Тэгсэн тэр мэдээний сэтгэгдэлд бичсэн хүмүүст хандаж бичсэн юм шиг бүр аймар догшин өнгө аястай сэтгэгдлүүд үлдээжээ. Хэрвээ тэр мэдээнүүдийг бичсэн хүнийг тааралдхийм бол шууд ална гэнээ. Аймар байгааз юун аймар сэтгэлийн хөөрөлтэй юм дээ. Тэрэн дээр зохиолын дуучид үгэн дээрээ одоо бага зэрэг анхаарах шаардлагатай болсоныг харуулж байна гээд бүүр төгсөхчхөөд байхад сэтгэгдэл бичсэн хүмүүс би хөдөөний хүн, би хотын хүн чамд миний ямар дуу сонсох нь ямар хамаатай юм. чи тийм л мундаг юм бол өөрөө үгээ зохиогоод дуул гээд бүүр аймар агсарсан байна. Заа хүний бичсэн нийтлэлд ингэдийн байж. Тэгсэн саяхан гарч дууссан нь хицүү анги гээд киноны Сувдаа охины дүрд тоглосон Уянга охин нэг сэтгүүлчтэй уулзаад ярилцлага өгчээ. Тэгсэн сэтгэгдэл дээр нь хэсэг хүмүүс “ХӨӨРХӨН ОХИН ШҮҮ НЭГ ЗООЧХЫМСААН”, энэ үнсэлцэж чададгүй байхаа тээ Тэмүүнтэй муу байлаа, Тэмүүнтэй унтсан тээ, үнэхээр унтсан бол чамайг дахин бодохгүй энэ тэр гээд бөөн юм бичиж. Гаж донтой, Тэмүүнтэй унтсан байвал дахиж бодохгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бээ. За бүр энэ юуч биш хэн нэгэн загвар өмсөгчийн хагас нүцгэн, эсвэл ер нь бол эротик поза аван зургаа авхуулсан байвал ер нь зүгээр л зураг нь гарсан байвал ийм тийм тэрэнтэй явдаг тэдэн төгрөгөөр унтдаг хараад тавих шахдаг, үс нь онцгүй, хөх жижиг, эсвэл шахуулсан, бөгсгүйн байна, давхраа алга, сонин поза авсан байна, онцгүй зураг энэ тэр гээл баахан юм бичхийн. Иргэд чөлөөтэй, тэрэнтэй маргахүй. Гэхдээ чи хүн гэдэг төрөлд багтаад энэ нийгэмд оршиж, иргэний эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг сайн хүн байж болно. Гэхдээ нийгмийн үнэт зүйлсээ хамгаалах, үнэт зүйлтэй байх гэсэн хамгийн чухал зүйлсээ алдах ёсгүй. Бидний үнэт зүйлс бол хүний эрх. Хүний нэр төрийг гутаахгүй, доромжлохгүй, зүгээр л байхад нь элдэв үгээр бөөнөөрөө нийлж байгаад дайраад байж болохгүй. Энэ мэтийн хүний мөн чанарын тэр зүйлсүүд маань бидний үнэт зүйлс мөн юм. Гэтэл тэр нийтийн дуу сонсдог залууг сонсдогийнх нь хувьд гудамжинд явж байхад нь ална гэж сүрдүүлэх, кинонд тоглосных нь хувьд биеэ үнэлэгч мэтээр хэлэх, эхээс төрсөн биеийг нь хараад жижиг, том хөхтэй, бөгстэй, хиймэл гэх мэтээр хэлээд байх нь нээх таатай биш л байх. Гэхдээ л үнэхээр л чөлөөт нийгэм учраас  магадгүй одоо та нар надад эдгээр нь чамд ямар хамаатай юм гэж хэлэх байх. Нийтийн дуу сонсвол зарим хүнд алуулна шүү. ХАХАХАХА





» Төгсгөл = Үнэт зүйлээ хамгаалмаар байна


Сэтгэгдлүүд...


kaka
Бичсэн: Зочин | 2010-08-31 | 14:31
hehehehe goy bichjee naizaa.
unen ug helsen hund hun oshootei
uher unasan hund nohoi gedeg baihaa hehehe



Бичсэн: luna | 2010-07-30 | 18:57
Нээрээ чамд ямар хамаа бна... хэлээ гаргах
За за наргиа...
Нээрээ үнэн шүү...
Үнэн үг хэлсэн хүнд
Үхэр өшөөтэй гэж гоё шүү



Бичсэн: xvv | 2010-07-26 | 19:07
инээх



Бичсэн: Зоригт ван | 2010-07-26 | 15:25
хахаха гэцүүмаа тээ...Та минь ээ яавал дээрвээ хэлээ гаргах









:-)
 
xaax