Итгэл чинь хаачив гэж намдуухан асуумаар байна. Хариулт чинь надад сонин байна. Итгэмээргүй өдрүүдийн амтлаг жаргалыг ирээсэй гэсэндээ, ирэх цагийн хөгжил дэвшлийг угтахын төлөө өөрийгөө бас чамайгаа умартсан хором бүрийг үнэтэй болгохыг хичээсэндээ би алдаж байна гэж үү. Чиний төлөө амьдарч, чамаар өөрийгөө чимиж, магадгүй чиний л төлөө үхэх тэр үнэн сэтгэл одоо надад байна. Харин чамаас би асуумаар байна. Хариулт чинь надад сонин байна. Хайр олдсон хойноо ийм л хүчтэй бас хэцүүг хүн болгон л захидаг, хамгийн гол нь тэвчсэн нь ялдгийг би ухаарсан. Бүсгүй хүн хажуудахдаа дасдаг, бүлээн нулимс нь эмзэгхэн урсдаг, бүлтийж хүлээх аньсагад нь өртөхгүй бол буцаад л оддог жамыг мэднэ.. Гэвч чамаасаа тэвчээр шаардана, тэвчээд л байгаа ч илүүг хүснэ. Хүссэн хүсэл минь биелэхийн цагт бүтэн биеэрээ жаргахаа амлаж байна. Ирээдүйг чи минь умартаж, энэ л өдрүүдийн хором бүрийг хамтдаа л байх бүсгүй хүний чин хүслээ шаардахыг би анзаарсаан.. Гэлээ ч хайрт минь бодолдоо амьдрал Вангогын чимэн урласан уран зураг шиг, Шикспирийн уянгын тэмүүлэл шиг, бидний хэлдгээр тийм ч Романтик бишээ. Магадгүй чи ойлгож, маргаашийг хүлээж наддаа итгэж, хүлээсэн тэвчээр чинь худлаа мэт бодогдож байгаа. Би ойлгож байна. Гэсэн ч хайрт минь хүлээ бас итгэ, үүнийг л би чамаасаа гуйх байна. Гуйлтын минь наминчлал би чамдаа хайртай...
aagii nziigaa sorry he he. chamd bish chinii busguid comment bochchihlee
goyo bichsen bna odoo uul n chi ingej yavah yosguim bgaamdaa tugsuh gej bj
za yutai ch ajild chen surlagand chini shalgaltand chini bas hair setgeld chen amjilt husii chi chadnaa

СҮҮЛИЙН
RSS FEED