Саяхыг хүртэл бид хэн нэгний дарангуйлал эрх мэдлийн дор сөхрөгч нэгэн байжээ. Гэтэл ардчилсан шинэ тогтолцоонд өөсдийн гэсэн үзэл бодол, өөрсдийгөө мэдэх захирах ёсыг хэн бүхэн мэдэх буйзаа. Тиймдээ ч нийгмийн амьдралд оролцохдоо бусад хүний эрх эрх чөлөөг үл зөрчин өөрийн хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг хууль тогтоомжоор батлан гаргадаг. Миний өгүүлэх зүйл маань эдгээр бол бишээ хэхэ. Гэхдээ үндэс авнаа. Хэдийгээр хувь хүний эрх, эрх чөлөөг хүндлэн дээдлэх нь чин үнэнч, нийгмийн тэр тусмаа өөрийн орчинд хэрэгжүүлэх чиг үүрэг, үйлдэх ёстой зан үйл бий. Үүнийг та бүхний зарим нь ёс суртахуун гэх байх. Миний хувьд хамт олны өмнө хүлээх хариуцлага гэж зарим тохиолдолд үздэг. Жишээлбэл: ажлын газрын хамт олны нэгнийх нь насан баярын ой, хамт олонтойгоо урьдаас төлөвлөсөн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цэргийн баяр, мартын 8 гэх мэт. Яаж ч бултана гэж бодсон тэрхүү арга хэмжээнд очихгүй бол би тэдний өмнө хүлээх хариуцлагаас зайлсхийж байна гэсэн үг. Яагаад гэвэл бид бүгд нийлж нэг хамт олон болно гэсэн үг миний гаргаж байгаа зарим амжилтын нэг өдөөгч нь тэрхүү хамт олон. Зайлшгүй ажилтай байвал нэг ондоо хэрэг байна. Гэхдээ ихэнх тохиолдолд тэрхүү хамт олны цугларалт үйл ажиллагаанд очих нь зүйтэй. Үүнийг улс төрчид, бизнесийн салбарынх нь илүү ойлгох байх. Шуудхан хэлэхэд их муухай юм болсоон өнөөх хамт олны өмнө хүлээж буй үүргээ бодоод түүнийгээ гомдооцон юм л яриад байгаа юмаа.. Хэрвээ уншаад ухаарвал намайг болгоогооч, үл таашаавал надад заавал хэлээч, ер нь тэгээд надад ямар нэгэн юм хэлээ ч. Бусад нь уншвал та бүхэн хамт олны өмнө хүлээх энэхүү үүргийн талаар надтай хуваалцаач.

Их ярвигтай эд. Зарим бэртэгчин нэг нь юу ч хийхгүй ард үлддэг л юм.

СҮҮЛИЙН
RSS FEED