Өнөөдөр амралтын өдөр, гэртээ гадаах хашааныхаа цасыг цэвэрлээд, хувцасаа угаагаад өнөөдөр ч ажил ихтэй байлаа. Сайхан зав гаргаад зурагтын суваг эргүүлж байсан чинь Армегддон гээд дэлхий үрүү солир ирж байдаг кино байдагдаа. Би Армегддоныг бараг 10 удаа үзсэн байхаа. Үзэх болгондоо сэтгэл хөдөлж инээж, уурлаж, бухимдаж, уйлж, сэтгэл хямраад нэг л сайхан жинхэнэ кино үзсэн юм шиг болдог байхгүй юу. Ихэнхдээл уйлна даа, гэрийнхнээсээ санаа зовоод нүдээ байн байн нухлаж, нулимсаа арчих жишээтэй. Kkkkkke. Заа тэр миний сэтгэл хөдлөлч яахав, гол нь Монголын кино урлагын салбарыг л ярих гээд байгаамаа. Оросууд шинэ удирдагчид, шинэ төрийн бодлого, шинэ боловсон хүчдээр нийгмийг авч явуулж буйгийн хувьд кино урлагтаа ч хөрөнгөө хаяж эхэлсэн. Үүний ачаар оросууд киног ч ёстой хийж байна. Ямар гайхалтай кино хийж байгааг та бүхэн өөрсдөөч харж байгаа. Соцалист нийгэмд бүтээсэн хэтэрхий нэг талыг барьсан бүтээлүүдээ халж түүхийг үнэн бодитоор өгүүлсээр байна. Мөн Солонгосыг та бүхэн харлдаа. Солонгос улс бичмэл түүхгүй улс үндэстэн. Бичмэл түүхээ галдан шатаалгаад устгаад ураад хаячихсан. Тийм учраас энэ олон солонгосын түүхэн сэдэвт олон ангит кинонууд нь бүгд бичмэл түүхээ сэргээх залуучууддаа таниулах зорилготой байдаг. Жү мүн, Тэ жү ёон гэх ч юм уу тэд нар нь үнэндээ тийм айхтар улсын баатрууд байсангүй ээ, үнэндээ хэлэхэд тэд зүгээр л манайхаар бол нэг аравтын захирагчид байлаа. Бид үндэстэн захирч байхад тэд аравтуудыг захирна, сайн ч удирдахгүй хоорондоо байнга байлдах жишээтэй. Ийм л түүхтэй үндэстнүүд кино урлагтаа маш их хэмжээний хөрөнгө хаяж кино урлагаа сэргээж байна. Сэргэсэн кино урлагын гол жүжигчид нь дэлхийн хэмжээний одууд болж байна. Жишээлбэл та нар Инха ахыгаа харлдаа, бас В буву Rain-ийг хар, Инха joy салаа, нөгөөх нь нэг нинжатай кинонд тоглоод байна. Тэд дэлхийн хэмжээний жүжигчид болжээ. Гэтэл бид хуурамч хайр, худлаа залуус, хуулбар кинонууд хийсээр байгаад үнэлэмжгүй болжээ. Уг нь Өгөөдэй, Хубилай, Мөнх, Гүег, за ер нь нууц товчоонд байгаа бүх дүрээр л Уран сайхных бишээ юмаа гэхэд баримтад кино хийвэл бас зүгээр л байх. Баялаг түүхтэй ард түмэн ийм өрөвдөлтэйч байх гэждээ. Монгол кино дэлхийд нээлтээ хийж, дэлхийгээр Цэрэндагвагуй кино танилцуулгаа хийж аялаад л, Монгол кино Box office-ийг тэргүүлж, бүх цаг үеийн шилдэг кинонд Монгол кино тодорч, Оскар, Алтан бөмбөрцөг гэх зэрэг шагналуудыг Монгол уран бүтээлчид авах тэр цаг үеийн ирнэ гэж мөрөөдөж байна.
СҮҮЛИЙН
. Оюутнууд онигоо шүү
. Эр чанарын өөрчлөлт
. Ээждээ
. Монгол брэнд
. Сонгууль та нарыг залхаасан уу?
ХОЛБООСУУД
. BLOGMN.NET
. DUSAL.NET
. @altangadas_sh
// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
i have a dream
Бичигдсэн огноо: 2010-03-14
сэтгэгдэл бичих
» Төгсгөл = i have a dream
Сэтгэгдлүүд...
Бичсэн: dadido | 2010-03-14 | 19:18
гоё мөрөөдөл байна. Манай түүхээр кино хийхэд нээрээ барагдахгүй дээ гэж. Даан ч энэ талын бизнесийг харсан хүн цөөхөн юм шиг. Ер нь манайхан "хотын" кино хийхээ болимоор юм шиг үнэндээ. Хөдөөний стилтэй клип, кино гээд нэг сүү хөөрүүлсэн авгай, тамхи нэрсэн өвгөн хоёр баймааргүй байна. За тэгээд "уран бүтээлчид" мэднэ биз ээ

RSS FEED