header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Sain bain uu za Bayartai


Сайн байна уу?, Баяртай. . .

Сайн байна уу Дорнот. Зүү ч торхооргүй зэрэглээтсэн талд ирлээ. Угаас хангайн газрын хүн тул ийм газар ирсэндээ басчхүү гайхаж байгаагаа нуух юун. Зуйван бор царайтнууд угтаж аваад л тэгсээ нь, ингэсээ нь, тиймээ, иймээ гэх аялагаар алмайруулж тас хийтэл гар барьж, час хийтэл дайлав. Дайлав ч гэждээ хоолонд оруулав. Хоолны газар нь хотын рестароноос бараг дутхааргүй, амт чанар порц гээд л тохь тух энд байна. Нэг гэм нь хужаад байгаа юм шиг л хужаа хоолны газар элбэгтэй, тэгээд л баахан хужаа хоол идэх шивдээ. Гол нь ирсэн зорилго нь өнгөрсөн 9 сараас хойш ерөнхий боловсролын сургуулиудын дүрэм журмыг боловсронгуй болгох, Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих төслийн хүрээнд уулзалт, семинар, ярилцлага хийх жишээний, за тэгээд энэ нь яахав. Хамгийн чухал нь энд ер нь залуус юу хийж байна, нийгмийн амьдрал хэр зэрэг байна, хүүхдэд залуус яг юу хийж байгааг нэлээн ажиглалаа. Хэрлэн голоо дагаад сунасан Чойбалсан хотын залуус өнөөдөр маргааш юу хийж, цаашид хэн болох нь надад маш сонирхолтой байлаа. Залуус зундаа шинэхэн тохижуулсан нуураа дагаад мөн л Bar, Club-аа дагаад бага зэрэг халамцуухан зугаалах шинжтэй. Харин өвөл нь нуур дээрээ мөсөн гулгуурын газар байгуулаад гулгацгаана, бас л Bar, Club-аа дагаад халамцуухан, ийм л байна. Хэзээ ч билээ би хаана ч билээ нэг ном уншиж байсан санагдана. Хойд амеркийн уугуул иргэд буюу манайхны нэрлэж заншиснаар индианчууд бас л Дорнотынхон шиг тал газар амьдардаг гэхдээ арай ч манайхыг бодвол халуун лдаа. Тэгсэн мань нөхдүүд их түрэмгий, ширүүн, түргэн зан ааштай, саваагүй хүмүүс байдаг гэнэ. Тэгсэн яагаад гэхээр өнөөх номонд тэр тал газар амьдарч байгаа хүмүүс нүдэнд нь торойх зүйл үгүй болохоор бачимддаг, сэтгэл санаа нь их тогтворгүй болдог, үүнээсээ шалтгаалаад сэтгэл санаа нь илрэн гарахаараа янз бүрийн ааш гаргадаг тэгээл их догшин ширүүн, омголон хүмүүс байдаг тухай өгүүлдэг. Яг л тэр ном санаанд бууж байна. Учир нь энд ихэвчлэн нөгөө индианчууд шиг залуус нь ихэл ширүүн харц, түрэмгий зан, эрээ цээргүй зан байдал гаргах жишээтэй. Гол нь бүгд бишлдээ, хэсэг нь. Дахиад хэлмээр байна, их уухымаа залуус. Тэгээд дээрэм, хүчин, харилцан зодоон, танхайн хэргүүд их гардаг гэнэ. Уулзалтанд суусан нэг багш “өчигдөр орой 9.10 минутанд гэрийнхээ хажуу талын орц уруу орж эм авах гээд гарахдаа орцныхоо үүдэнд хоёр залууд дээрэмдүүллээ” гэж байгаа нь. Үүнээс үзэхэд л энд аюулгүй байдал гэж огт алга. Тэгээд хамгийн хачирхалтай нь энд 4 хоноход нэг ч цагдаа олж харсангүй, үнэхээр хачирхалтай. Заа баахан залуусыг муулчлаа, одоо болих нь дээр байх. Энд бас сайхан зүйл байнаа. Дэд бүтэц, тог цахилгаан, зам, үйлчилгээний төвүүд, зах гээд л төвлөрсөн газар байх ёстой зүйлс бүгд л байна. Хамгийн сайхан нь үйлчилгээний төвүүд их тухтай, байшин барилга бас л байнаа байна. Хүүхнүүд нь инээгээд л, хүүхдүүд нь тоглоод л нэг л сайхан тухтай газар юм, хүүхнүүдийн инээдийн талаар тэгээд сонирхсон хүмүүс өөрсдөө асууна биддээ. Өө би яг Дорнийхон шиг “Биддээ” гээд хэлчихлээ. Өө тийн бас нэг юм нь хотод гардаг бүх суваг энд гардаг юм байна. Ер нь бол амьжиргааны түвшин их боломжийн санагдлаа. Гол нь залуус минээ наад хараал идсэн архиа бага ууж хүмүүнлэг бус дээрэм тонуул, хүчирхийлэл, танхай балмад байдлаа засаачдээ гэж гуйя. Энэ байдлаараа байвал нөхдүүд улам л criminal хэлбэрлүүгээ орж, нийгмийн цоо шинэ гэмт бүлэглэл үүсэх бол энүүхэнд болсон байнөө, бараг үүссэн байж болох юм. Заа тэгээд зүүн бүсийн төв Дорнийн их Чойбалсан хот минь Баяртай, дахин уулзатлаа баяртай, тэгээд наад новшийн архиа багасгаачээ, зэрлэгшсэн нийгмийн зэрлэг бүлэг үүслээ. . .





» Төгсгөл = Sain bain uu za Bayartai


Сэтгэгдлүүд...


Бичсэн: dao | 2010-05-19 | 21:00
uu bi bol nutagtaa ochchood irsen aytai boltol bichtsen baishd nutgaa sanjiin shu



Бичсэн: director | 2010-03-03 | 22:04
пөө алга болцон байсын ийм юм хийгээд ийм газар яваа байх нь ээ зорьсон хэргээ сэтгэлчлэн бүтээгээд ирээрэй тормолзох



Бичсэн: xvv | 2010-03-03 | 20:57
гоё шүү









:-)
 
xaax