Нэг онигоо сонслоо, онигоо ч гэждээ хүмүүсийн ам дамжсан яриа юм билээ. Нэг нөхөр эхнэртээ миний найз манай байрны дээгүүр нисээд байдаг цагаан тагтааг харсан тээ гэж гэнэ. өнөөх нь за би анзаараагүй юм байна. Нөхөр нь байдымаа нэг хөөрхөн цагаан тагтаа, эхнэр нь: за за тэр юу гэж, нөхөр нь: заа тэр чинь би шүүдээ, эхнэр нь: яагаад, нөхөр нь: архи уудаггүй тамхи татадгүй, худлаа хэлдэггүй хүүхэнтэй сээтгэнэхгүй, хөзөр тоголдоггүй, би чинь ийм сайхан цагаан тагтаа шүүдээ гээл хэлдэг юм гэнээ. Тэгээл энэ яриаг би сонсоол найзууддаа за та нар манай ажилын дээгүүр нисээд байдаг цагаан тагтааг харсан тээ, тэр чинь одоо би шүүдээ гээл яриад явдаг боллоо. Миний цагаан тагтаа гэж юу байхав хүн болгон л инээгээл тоглоол өнгөрлөө. Гэхдээл өөрийгөө бас өмөөрнө, та нар ямар сонин юм бээ, би цагаанаас цагаан тагтаа биш тэгээд юу ийн гээл улам нөгөө хэдийнхээ дургүйг хүргэх гээл хэлнэ. Ингээл бөөн инээд хөөр нэг нэгнийхээ паянг яриал шуугидаг байлаа. Тэгсэн яасан гэж санана, саяхнаас би өөрийгөө хэлээд байсан цагаан тагтаагаа олсоон хэхэхэхэхэхэ. Жинхэнэ цагаан тагтаа, миний амьдралын гэрэл гэгээ, инээд хөөр, баяр баясгалан түүнийгээ би олсоон. Ингээл бичхээр одоо цаадуул чинь бөөн юм болноо. За чи худлаа шаагаал дахиал нэг худлаа дурлал нтр гээл баахан юм болно. Гэхдээ намайг аймар дурламтгай гэж битий бас бодоорой. Яалт ч байхгүйл би шооконд орцон. Уг нь найзуудыгаа ийм байдалд орхоор “чи нээрээ” гэж ирээд л нээх мундаг залуу бах таваа хангаж байгаа юм шиг л инээгээл шоолоол байдаг, өөрт нь өнөөх хайр нь тулаад ирсэн чинь сандаржийшүү бас айн. Сонин юмоо энэ хайр гэдэг чинь. Амгалангаас хорооллын эцэсрүү харанхуй шөнө халаасандаа очих taxi-ний мөнгөтэй хэрнээ буцах мөнгөгүй Алтангадасийг явуулжий шүү бас айн. Юу вээ айн хэзээ Алтангадас ийм байлаа алт амласан ч шөнө орноосоо босохгүй салаавч өгөөл унтаад байдагдаа. Тэгсэн өөр юмаа энэ хайр. Тэгээд эцсийн эцэст өнөөх тагтаагаа олсон шүү нөхөд минь. УРА УРА УРА
чиний цагаан тагтаа гар дээр чинь суух болтугай

СҮҮЛИЙН
RSS FEED