header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Оюутан өмгөөлөгчийг ажхуй


Замын цагдаагийн газраас хаягын лавлагаа авах санаатай очиход хувь хүний нууцын асуудал байна. Манайх зөвхөн шүүх цагдаагын байгууллагын хүсэлтээр гаргаж өгдөг гэсэн хариу авлаа. Гарж ирээд үйлчлүүлэгчдээ хэлэх гээд ажил уруу нь явж байна. Ойрноос шинэ хэрэг дээр ажиллаж байгаа. Зам тээврийн ослоос үүдэн гарсан хохирлоо арилгуулахаар хөөцөлдөж байгаа. Энэ миний бие дааж ажиллаж байгаа гурав дахь хэрэг. Би их сургуулийн төгсөх курсын оюутан, дадлагаа хийж байгаа. Оюутны ширээн дээр хэрэг явдалд дүгнэлт өгдөгтэй огт ижилгүй юм. Яагаад гэвэл жинхэнэ хохирсон этгээдүүд хандаж, зохих хөлсийг нь өгөх учираас тэдэнд миний оюутан байна уу, ер нь хэн байх нь хамаагүй. Яагаад гэвэл эрх ашигаа хамгаалуулах гэж тэд хандсанаас биш нэг оюутныг сургах гэж биш. Ажиллаж буй хугацаандаа ажиглагдсан, анхаарах ёстой хэдэн санаа төрсөн юм. Үүнд:

1.            Өмгөөлөгч, үйлчлүүлэгчдийн харилцан итгэлцлийн гол хэмжүүр нь үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах тухай асуудал байдаг[1]. Энэхүү нууцыг хадгалах асуудалд үйлчлүүлэгч болон өмгөөлөгч хоёрын хооронд харилцаа үүсэж, тэрхүү харилцаа тогтвортой, бас эргэх холбоотой байх нь гагцхүү өмгөөлөгчөөс л хамаардаг. Залуу өмгөөлөгчид ихэвчлэн хэргээ олоход төвөгтэй байх нь дамжиггүй тул өмнө нь үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж, дахин холбоо барих нөхцөлийг бүрдүүлэх нь анхаарах зүйлсийн нэг юм. Ингэхдээ жишээлбэл дууссан хэрэгт үйлчлүүлэгчрүүгээ утсаар холбогдож одоо ямархуу байгааг лавлаж санаа тавих. Энэ нь үйлчлүүлэгчид их таатай санагдах бөгөөд тэрхүү үйлчлүүлэгчид эсхүл түүний танилд ямар нэгэн хууль зүйн туслалцаа авах шаардлага гарвал эргээд холбогдох үндэс бий болгож байгаа хэрэг юм.

 

2.            “Өмгөөлөгч бол үйлчлүүлэгчийнхээ аминчилсан нууцыг хэлбэрэлтгүй хадгалагч, мэргэжлийн үүргээ гүйцэтгэх хийгээд биеэ авч явах байдал нь ёс зүйн хэм хэмжээгээр нарийвчлагдан зохицуулагдсан албан этгээд мөн

[2]” учираас өмгөөлөгч гэдэг бол нэг цул ойлголт бөгөөд нэр хүнд нь өндөрт байх ёстой, мөн нийгэмд орших массын тэргүүнд байх шаардлагатай хүмүүс учир тэдний үйл ажиллагаа нь ёс зүйн хэм хэмжээ болон хувийн сахилга батыг баримтлах нь маш чухал шаардлагатай. Миний олж харсанаар хэн нэгэн өмгөөлөгчтэй холбоотой тааруу мэдээлэл нийтэд тархвал өмгөөлөгчид ийм байна гээд л цуу яриа тардаг. Ийм учраас өмгөөлөгч гэх ойлголт нь нэг цул ойлголт болж, тэрхүү нэр хүндээ авч явах үүрэг нь өмгөөлөгчийн ёсзүйн хэм хэмжээ болон хувийн сахилга бат, мэргэжлийн төлөвшилөөс их хамааралтай. Энэ нь их сургуулиа төгсөх гэж дадлага хийж буй оюутан миний нэн тэргүүнд суралцах чадваруудын нэг юм. Энэхүү чадваруудад шинэ залуу өмгөөлөгчид, магадгүй ганцхан би суралцахад хүндрэлтэй учир гарааг эхлэхдээ туршлагатай, чадварлаг өмгөөлөгчдийг дагалдах, тэдний үйл хэрэгт туслах байдлаар аажмаар суралцах нь илүү үр дүнтэй. Ер нь ирээдүйтэй, сайн өмгөөлөгчдийг бэлтгэхэд энэхүү дадлагажих өмгөөллийн хэлбэрийг ашиглах явдал онцгой чухал[3] бөгөөд туршлагатай ахмад өмгөөлөгчид маань залуу үеээ бэлдэх онцлогтой.

 

3.            Үйлчлүүлэгчид өөрийн гэсэн мэдлэг боловсролтой, мөн өөрийн гэсэн амьдралын хэв маягтай учир залуу туршлагагүй өмгөөлөгчдөд хандахдаа хэдийгээр хийх зүйлээ мэдэж байгааг нь мэдсээр байж заавралдаг. Мэдээж үйлчлүүлэгч бол “ХААН”, иймд өмгөөлөгчийн зүгээс бололцооны бүхий ч чармайлтыг гаргаж үйлчилгээ үзүүлнэ. Ингэж үйлчилгээ үзүүлэхдээ өөрийнхөө үзэмжээр өмгөөлөх аргаа сонгох эрх эдэлдэг баймаар. Мөн төрийн болон, хууль шүүхийн байгууллагаар олон жил эрх ашигаа хамгаалуулахаар хөөцөлдөж төдийлөн амжилтгүй байгаа үйлчлүүлэгчтэй хамтран ажиллах тэр нөхцөлд миний хувьд ихээхэн хүндрэлтэй байсан. Учир нь хууль шүүхийн байгууллагад итгэх итгэлгүй болсон, өөрөөс нь бусад хүмүүс нэгдэж тухайн этгээдийн эсрэг байдаг гэх мэт сэтгэгдэлтэй. Иймэрхүү байдлаар цаашид олон хүмүүстэй харилцах учир хувийн болоод сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байхыг өмгөөлөгчийн ажил шаардаж байна. Энэхүү нэр хүндтэй мэргэжлийг эзэмшиж, ажиллахын тулд дээр өгүүлсэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөржүүлэх, сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж аливаа хэрэгт хандахдаа үйлчлүүлэгчийг илүүтэйгээр ойлгох, түүнд туслахыг чин сэтгэлээсээ эрмэлзэх нь өмгөөлөгч хүний анхан шатны ажилын зарчим болдог.

Нэгэнт л энэ замыг сонгож, өмгөөлөгч гэх нэр хүндтэй алдрыг зүүхийг хүсэж буй оюутан миний хувьд онохоосоо илүүтэйгээр алдаа дутагдалаа багасгахыг эрмэлзэж байна. Өмгөөлөгч гэдэг бол цаггүй ажил тул хийх болон нэн тэргүүнд хийх шаардлагтай ажилуудаа хувиар гаргаж хийх, түүний хажуугаар өөрийгөө цаг ямагт боловсруулах нь энэхүү ажилын эрхэм чанар бололтой.

            Эрх зүйч бол дэлхийн нэн түгээмэл нэр хүндтэй мэргэжил юм.

 

Ш. Алтангадас

МУИС-ХЗС-ийн эрх зүйн 5 анги

 

2009.11.02



[1] Ж. Эрхэсхулан /өмгөөлөгч сэтгүүл 2006 он №2/

[2] С. Нарангэрэл “хүний эрх, өмгөөлөл” 1998 он, 68 дах тал

[3] С. Нарангэрэл “хүний эрх, өмгөөлөл” 1998 он, 66 дах тал





» Төгсгөл = Оюутан өмгөөлөгчийг ажхуй


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Зочин | 2011-03-03 | 22:42
тормолзох тормолзох



ХЦДС-ийн оюутанд
Бичсэн: Алтангадас | 2010-04-04 | 17:21
баярлалаа аймар гоё урам өглөө. чамд ч бас амжилт хүсэе.



Бичсэн: Зочин | 2010-04-03 | 16:04
танд амжилт хүсье би бас эрх зүйн чиглэлээр суралдаг одоо ХЦДС-ийн 4р курс. би бас өмгөөлөгчийн мэрэгэжлийг маш их сонирхдог.



Бичсэн: director | 2009-11-04 | 11:59
шүүхийнхэн бол бүр мэргэшцэн, цагдаа нар нь хүртэл өмгөөлөгч олж өгнө шүү н тэр гээд яриа өдөөд байдаг гэжаам. За тэгээд шүүгчийн санал болгосон өмгөөлөгчийг нь авахгүй бол тэр хүн насаараа эдлэх ял авч ч магадгүй. Учир нь тэр өмгөөлөгч хөлсөө аваад шүүгч, прокурортойгоо хуваадаг гэжаам. тийм болохоор өмгөөлөгч авахыг зөвлөж, сайн хүний дү эсгэж шат шат хоорондоо хуйвалдаантай валиар заваан л байгаа байхгүй юу. not talking



Бичсэн: dadido | 2009-11-03 | 21:56
их гоё бичлэг байна. Өмгөөллийн чиглэлээр явж байгаа чамд амжилт хүсье. Оюутан байхад эрх зүйч мэргэжлийн ноён оргил нь шүүгч гэж байхыг сонссон. Миний хувьд бол өмгөөлөгч. Чинйи өөдөөс төрийн асар том данхайсан бүтэц системээрээ ажиллаж байхад чи тэднийг ялан гарч ирэх нь үнэхээр гайхамшигтай.









:-)
 
xaax