header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Хоржийлоо and Уухай


Дээхэн үед морь эргэхэд хоржийлоо, сур харавхад уухай гэдэг байжээ. Дээхэн үед ч гэждээ одоо ч гэсэн ийм л байгаа. Тэгээд л бөөнөөрөө найран дээр байгаа юм шиг уухайлж өгнө дөө. Тэр ч яахав уудам сайхан тал, уужим сайхан сэтгэлтэй холбоотой гэх хүмүүс захаар дүүрэн байгаа. Яг л нөгөө Жавхлангийн пен захаар дүүрэн гэж нэг дууны үг шиг. Гол нь Жавхландаач биш бүгд тэгж боддог. Угтаан бол бид хэзээч нийгэм гэж сайн мэдэхгүй, бүр бөөнөөрөө хамтарч ажил хийнэ гэж байхгүй, багаар ажиллах энэ тэр гэж яриад ч хэрэггүй байсан байхгүй юу. Одоо бол сайн багаар ажилнаа, багаас нь эхэлвэл: цэцэрлэгийн хүүхдүүд хөтлөлцөж зам гарна, 10 жилийнхэн нэг ширээн дээр сууж нэг нь хичээл хийнэ нөгөө нь хуулна. Их сургуулийнхан дөрөв дөрвөөрөө нэг баг болоод судалгаа хийх даалгавартай, гэхдээ нэг нь хийгээд хоёр нь уншаад үлдсэн нэг нь багшид танилцуулна. Энэ бүгд нийлээд багаар ажиллах болно. Ажил дээр гараад өдөржингөө бүгд ажил хийгээд компютрийн өмнө суугаал байна хэнтэйч юм ярихгүй ярьвал ажлийн бүтээмж буурна гээд цалин хасна. Тэгээл орой ажил тараал бөөнөөрөө бааранд ороод өө ёстой манай хамт олон гээл бурж өгнө. Энэ нь багаар ажиллах гэдэг нөгөө ойлголттой бага зэрэг дөхнө. Бизнесийн болоод улс төр хоёр бол багаар ажилна гэдэг бол зүгээр сайхан юм болийшдээ. Улс төр бол багаар ажилахтай хамгийн дөхсөн орчин гэхдээ тэнд арай өөр, баг гэхээсээ илүү нам, бүлэг, пракц, жигүүр гээд л явчихнашдээ. Энэ бүлэглэл нь ажил хийхээсээ илүүтэйгээр хувааж цохино, хуувилдаж унагаана, худлаа пиардах гэсэн энгийн бөгөөд нарийн нухацтай зүйлс хийнэ. Энгээд л багаараа ажиллаад байнадаа 76-лаа нэг танхимд хэрэлдэж хэлэлцэж байж монголыг авч яваа улс болохоор сайхан юм болох байхаа хөөрхийс. Нэг пракцийн нөхөр нь айхтар том юм хусчхаар пракцаараа уухай гээд л, бусаддаа дуугай байж хамгаалалт хийсэнд нь талархаад эргүүлээд хаялага хаяна тэгхээр нь гарууд хоржийлоо гээд л бөөнөөрөөшдээ. За нэг иймэрхүүл юм болнолдоо манайхан чинь тал шигээ уужим сэтгэлтэй юм болохоор ямар дуусах биш гээд л чимээгүй хаячихна. Бизнесийн байгууллагууд алжийнаа, нэг нь овоо юм хийж байгаа, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн ажил хийхээр нь гурав, дөрвүүлээ нийлж байгаад л орох гарах ярианых нь эрхийг хаачихнаа. Тэгээд бас болоогүй ээ хөөрхий хэрэглэгчид нь яажийнаа энэ тэр гээл тэгийшдээ мэдээж, тэгсэн та утасныхаа оперотрыг соль гээл тушаангуйшдээ. Энэ чинь юу билээ яагаад энэ нь ийм хямдхан яриулж болоод байхад бусад нь яагаад байгаан гээл манайхны хэдэн өвчтэй хямдхан юм хэрэглэх дон шүгэлцэн нөхдүүд тэгийшдээ, тэгэхээр нь шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хороо гэдийт байналээ тэхдээ уг нь бол шудрага хямдралыг хорих байгуулагаас хэт хямд байж болохгүй юм байнаа гэсэн хариу хэлжаагаа юм чинь.





» Төгсгөл = Хоржийлоо and Уухай


Сэтгэгдлүүд...


nice
Бичсэн: joojog | 2009-10-06 | 09:49
saihan bolson bna тэврэлт



Бичсэн: xvv | 2009-10-04 | 09:02
гоё шүү nice post!









:-)
 
xaax