Ээ манайхан ч бас сүртэй хүмүүс юм аа. Багаас нь эхэлбэл Бат гурван сар өлсөж өлсөж цуглуулсан мөнгөөрөө элгэн гутал авчээ. За энэ нь яахав гол нь өнөөдөр тэрээр арчиж арчиж шинээр танилцсан бүсгүйтэй уулзхаар очих замдаа автобусанд суугаад хүн болгонд гишгүүлээд өнөөх айхтар гутал нь шороон саарал юм болжээ. Бухимдсандаа муухай харахад за сүртэйшдээ гэнэ. Харин Батдорж өчигдөр нэлээн уусаан, хөөрхий залуу гэртээ ч харилгүй шууд сургууль дээрээ ирсэн. Ирэх замдаа сүүлчийн хэдээрээ 1 лт-ийн ус авсан тийм ус дахиад хэдэн саваар нь ч уугаад дотор зүгээр болохгүй шинжтэй. Сургууль дээрээ ирэхэд нөхөд нь алив ганц балгий гээд л бүгд булаагаад авна. Гүй найз нь гээд л уух гэхэд сүртэйшдээ хар усан дээр. Бас хичээл дээр нэг хөөрхөн охин бий, тэрээр цүнхэндээ их аятайхан үзэгний гэртэй. Түүгээрээ дүүрэн янз янзын үзэгтэй, нэг танхай хэнэггүй эр бий, тэрээр асуух ч үгүй шууд л алив нэг бал өгчих гээд л булаана, чи асуудаггүй юм уу бүдүүлэг гэхэд сүртэйшдээ харамч гэдэг нь гээд л маасалзана. За нэг иймэрхүүлдээ ер нь манайхан. Томоор ярьвал их гоё оо, нэг улс төрч тендер будилуулж хэдэн тэрбумаар цохижээ. Тэгсэн бусад нь мэдээд асуудал сөхөөд ирэхээр нь за сүртэйшдээ гээд л бараг л хэдийг нь авмаар байна гэнэшдээ. Нэг дуучин эр өөр гадаадын нөхрийн сайхан аяыг шууд л хусышдээ. Тэгсэн манайхны зарим нь интернэт ухдаг өвчтэй юм болохоор өө тэр дууны чинь ая нь хулгайнх юм байнаа гээл хүн болгонд хэлнэ. Мань дуучин эр, за ямар энэ монголд аяыг нь хулгайлсаныг мэдэх бишдээ аятайхан л болсон байгааздээ сүртэй юм та нар гэнэшдээ. Төрийн албан тушаалтнууд бол их гоё оо. Бат-Оргил нэг газар өмчилхөөр дүүргийн Засаг даргадаа хандаад гурван жил болжоогоо, хөөрхий Засаг даргад мөнгө хэрэгтэй тэгээл Баагийгаас авилга нэхийшдээ бас хөөрхий Баагий мөнгө байхгүй болохоор өгөхгүй ээ, өгий гээд ч байхгүй. Бас л сүртэй байгааз, бүхэл бүтэн хувийн өмчтэй болох гэж байж хэдэн төгрөг зээлээл Засаг даргадаа өгөхгүй. Тэгсэн өнөө Засаг дарга өөр мөнгөтэй этгээдэд тухайн газрыг нь том авилга өгсөн нөхөрт өгцөөн. Баагий газараа авах гэсийн одоо яахуу гээл гуйна биздээ Засаг даргаасаа, тэгсэн Засаг дарга өөр хүнд өгцөөн монгол уудамшдээ чи өөр газар олчоочдээ сүртэй гэдэг нь гээл хэлнэдээ. Ингээд л бодохоор манайхан бас сүртэй юм аа. Ер нь монголд сүртэй юм их байнаа тэ, одоо нөхөн сонгууль болох гэж байна. Уг нь сайхан дуучин яагаад улс төрд орж болохгүй гэж, тэртээ тэргүй бөхчүүд, панзчид, сэтгүүлчид, гээд л улсын их хуралд байхгүй юм байхгүйшдээ. Сайхан хэрүүл хийж байгаал сэтгэлээ сэргээгээд нэгнээрээ дуу дуулуулаал аятайхан юм биш үү тэ. тэгээл улс төрд заавал улс төрч орох ёстой гээл туйлшраал сүртэй гэдэг нь. Удахгүй тахир дутуу иргэдийн төлөөлөл орохч юм билүү. Сүртэймаа хэдүүлээ

СҮҮЛИЙН
RSS FEED