header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Нийгэмд хандаатий, улс төр биш


 

 

 

Нэг л сайхан охид бүсгүйчүүд, залуучууд гудамжаар холихсоор. Нөгөө л айхтар том брэнд хувцасаар гангарна. Хаа сайгүй бие биендээ томорно, ахархана, пээдэгнэнэ. Залуучууд бүгд л автомашин, дараа төлбөртийн дугаартай мэдээж нөгөө айхтар брэнд хувцастай. Гудамжаар хурдан хүлэгтэйгээ давхихдаа хамгийн сүүлийн үеийн цоо шинэ дуу давьж сэтгэлээ сэргээнэ. Ер нь энэ ч гайгүй хамгийн үнэтэй том машинуудыг хамгийн хөөрхөн хүүхнүүд унана, хамгийн үнэтэй пивоны газар, бааранд хамгийн хөөрхөн хүүхнүүд тэд л сууна. Энэ чинь юу болж байна яагаад ямар мөнгөөрөө тэд ингэтлээ тансаглаад байгааг хэнч мэдэхгүй, мэдэхийг маш их хүснэ. 
               Би их сургуулийн оюутан, сүүлийн 5 жил би гартаа хүрз барьж, пивоны газар зөөгч хийж, олон нийтийн байгууллагад удирдах ажил, янз бүрийн тэмцээнд ороод, түрүүлээд түрүүлээд машин тэрэг авах, тэр гоё газар нь ороод суух нь битгий хэл өөртөө шинэ хувцас авч чадалгүй өртөг өндөртэй хотод сургалтын төлбөрийнхөө талыг мөн хэд хоногийн хоолны мөнгөөл аргацаана. Тэгээд нөгөө айхтар cool залуучууд надаас илүү цалин өндөр ажил хийгээд байна уу гэхээр үгүй хүний урманд сурталчилгааны материал тарааж үзээгүй хүүхдүүд. Энд би залуучууд гэчээд яагаад хүүхдүүд гээд байна гэхээр юуч үзээгүй юмны учир мэдэхгүй талыг хэллээ. Тэгсэн хэрнээл тэд тансаглсаар, түрүүвчинд нь тав, арав биш ер нь л бол хорьтийн дэвсгэр шүү. 
               Тэгэхдээ би атаархаагүй юм шүү одоол та бүхэнд юуны тараар бичих гэж байгаагаа хэлэх гэж байна. Тэд бүгдийн аав ээж ар гэр нь төрийн том албан тушаал хашина эсхүл нөгөө хэсэг нь томоохон бизнесс хийдэг 40-50 насны үеийнхэн. Тэгээд л өөрсдөө тэдний насан дээр ямар хүнд байсан гэдгийг мэдэж байгаа учир хангалуун байлгахыг хичээнэ. Даанч хүүхдүүд нь хэзээ ч ойлгохгүй бүр илүүг хүснэ. Яагаад тэдний ухамсар тийм болсон талаар хөгшчүүд ярихаар одоо үеийн хүүхдүүд угаасаа ийм болсон гээд өшөө үг хэлдэггүй та нар угаасаал мэдийшдээ. Гол учир нь өөрсдөө тийм болгочихоод одоо засаж чадахгүй учираас дасан зохицохоос өөр арга байхгүй ийм л цикл байгаа. Хамгийн инээдтэй нь ар гэр жоохон тааруу айлын хүүхдүүдэд энэ бүгд хамгийн том цохилт ачаалал, сэтгэл санааны дарамт болно мөн гэмт хэрэг гарах нөхцөл болдог. Яагаад гэдгийг та нар надаас асуултгүй бараг мэднэ. Хөөрхий борчууд өөртөө байхгүйг эцэг эхээсээ нэг гуйна, хоёр уурлаж нэхнэ, гурав шаардана, дөрөвдөхдөө байхгүй бол шууд бусдаас хусна. Ингээд л амьдралдаа ямар том алдсанаа мэдэрдэг. Тэгээд дахиад ингэж болохгүй юм гэж ухаардаг юм уу ийм байгаадаа гутардаг юм уу бүү мэд шууд л архинд орно. Яг үнэндээ одоогийн засуусын амьдрал ийм л байгаа. Мэдээж бүгд ийм орчинд байдаггүй учраас энэ ёстой шаадаг нөхөр байна гэж бодох нь мэдээж. Гэхдээ та өөрийнхөө орчингоос бага зэрэг халиад хараарай яг ийм л орчин таныг угтана. Та бас энэ нөхөр нөгөө борчуудын нэг байна эсхүл солиотой атаархуу сда байна гэж бодож магадгүй энэ таны дүгнэлт. Би нэг санаа хэлэх гэсийн. Тэр нь нөгөө cool залуус ялгаж хардаг нүдний шилээ аваасай, борчууд нь ажил хийх хүслээр өөрийгөө цэнэглээсэй, тэр баян эцэг эхчүүд нь өөрөө яаж зовож амжилтанд хүрсэнийгээ хүүхдүүддээ сургаж байгаасаа, нээх худлаа цэцэрхүү хөгшчүүд нь ухаалаг, намбатай сургамжтай байгаасаа. Энд төр ийм байгаасаа энэ тэр гэхгүй угаасаа бүгд төрийн талаар новш гэдэг бодолтой юм чинь. Баабарын хэлдгээр бүгд хөдөөнийх ойрхондоо л төв аймгийх гэдэг шиг бүгд л тааруу байгаа юм чинь ядаж битгий бүр тааруу байгаа нэгнээ улам түлхэлдээ айн. Бичсэн миний талаар та нарт таамаглал төрөөд байгаа бол би өөрийгөө нэгхэн өгүүлбэрээр хэлбэл би ч бас та нарын л адил новш шүүдээ.

 







» Төгсгөл = Нийгэмд хандаатий, улс төр биш


Сэтгэгдлүүд...


kkk
Бичсэн: tina | 2009-09-28 | 19:37
zov shde, sain huuhduudiig har nudnii shilee avaad dahiad har, ug unendee jinhen hun ni yamar hun bolhiig ta olj harah bolno. ирмэх



Бичсэн: Onoko | 2009-09-28 | 11:55
nerd iimerhuu yum baih n ch bgaa shuuu te. But aagii n ingetlee ih tsuhaldaj, gomorhoj, ushirhuj yahnav dee hehe. joking.









:-)
 
xaax