// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
НЭГ Л ӨГЛӨӨ СЭРЭЭД ХАРСАН БИШ БАЙНА . . .
Бичигдсэн огноо: 2009-06-24
Нэлээн хэдэн жилийн өмнө хүүхэд байхдаа аавийгаа бас ээжийгээ дагаад орой үдэш зүгээр л гараад гадуур зугаалж хүүхэд насны гэнэн хүсэл мөрөөдлөөр цалиглаж мод модны мөчирөөс зулгаах шахам гүйдэг байж билээ. Тэр үед зун гэхээр л цаанаа нэг л өөр хүн болгоны харц нь налгар, баяр баясалтайгаар өдрийг өнгөрөөдөг байсан санагдана. Гэхдээ тэр үед би хүүхэд байсан болохоор бүх зүйл сайхан байсан байж магадгүй гэхдээ л аз жаргалтай байжээ. Харин шилжилтийн насны банди байхдаа найзуудтайгаа хүүхдийн парк, Сүхбаатарын талбай эсвэл зүгээр л орцны үүдэнд зуны үдэш налайж суугаад охидын талаар ярилцаж суухад бас л сайхан байдаг байж дээ. Тэгээд л бие биенийхээ зоригыг чангалаад таалагддаг охин руу нь танилцуулахаар явуулна, амжилттай болох нь огт хамаагүй инээнэ нэгийгээ шоолно. Хөгжөөнтэй хөгжилтэй зун ийм л байсан. Гэтэл өнөөдөр налайж суух хүүхдийн парк ч үгүй, наргиж хөөрөх найзууд маань өөрсдийн амьдралтай, гудамжаар алхах хүмүүсийн нүд нэг л гунигтай, хөтлөлцөн алхдаг байсан хосууд ховордоод, хөөр баяслыг залуус шөнийн цагаар цэнгээний газар архиар орлуулдаг болж. Сүүлийн арван жил Улаанбаатар минь яагаад ийм өөр болчвоо. Нэг л өглөө сэрээд харсан нэг л биш болсон байнаа Улаанбаатар минь . . .
сэтгэгдэл бичих
» Төгсгөл = НЭГ Л ӨГЛӨӨ СЭРЭЭД ХАРСАН БИШ БАЙНА . . .
Сэтгэгдлүүд...
Бичсэн: Onoko | 2009-09-28 | 12:07
Brawo
Ene uneheer taalagdlaa barag l mergejliin tuvshind bichij BARAG L SHUU. Neeree l huuhed bsan uyiin namriin navch hurtel arai l uur bsan yum shig sanagdaad l bgaamdaa. gehdee tom bolchihood tegj sanagdaad bgaa ch yum biluu hen medehev dee
Ene uneheer taalagdlaa barag l mergejliin tuvshind bichij BARAG L SHUU. Neeree l huuhed bsan uyiin namriin navch hurtel arai l uur bsan yum shig sanagdaad l bgaamdaa. gehdee tom bolchihood tegj sanagdaad bgaa ch yum biluu hen medehev deeБичсэн: gereltuya | 2009-06-25 | 11:14
Гудманд залуус үнсэлдэхээн больжээ. Гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга.
Уйтгартай байна.
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож Харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж Өрөвдөлтэй байна.
Салалт ойрдоо ихсэх юм гэнэ. Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх.
Хачирхалтай байна.
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга.
Уйтгартай байна.
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож Харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж Өрөвдөлтэй байна.
Салалт ойрдоо ихсэх юм гэнэ. Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх.
Хачирхалтай байна.
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна

СҮҮЛИЙН
RSS FEED