// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
үндсэн хуульт ёсыг ойлгох нь
Бичигдсэн огноо: 2009-06-20
Үндсэн хуульт ёсны үзэл санаа анх үүсэн бий болох үеүүдэд Ж. Локк хэлэхдээ “Хүн бүр төрөхдөө л эрх чөлөө хийгээд өмчтэй байх эрхийг бүтээгчээс олж авсан. Хүн эдгээр эрхээ хамгаалахын тулд төрийг бий болгосон. Хэрэв төр энэ үүргээ хэтрүүлбээс хүмүүс түүний эсрэг босох эрхтэй”. Хэмээн төрийн их мэдэлд хязгаар тогтоох ёстойг таниулж байлаа. Чухам хэрхэн хязгаар тогтоож, ингэснээрээ иргэд хэрхэн эрх чөлөөтэй байх нь асуудал болж байсан. Ийнхүү хуваахын өмнө АНУ-д нийгмийн гэрээ буюу тусгаар тогтнолын тунхагт бүх муж улсууд нэгдэн гарын үсэг зурснаар төрийн эрх мэдлийг хязгаарлах оролдлого үндсэндээ эхэлсэн бөгөөд Ш.Л.Монтескье нь “Хуулийн амин сүнс” бүтээлдээ энэ асуудлыг үндсэнд нь шийдсэн юм. Тэрээр Төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх нь дарангуйллыг төрүүлэх аюултай. Тиймээс төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хэмээн хуваах ёстой гээд энэхүү гурван салаа эрх мэдэл нь харилцан бие биендээ хяналттай байх ба гагцхүү шудрага үнэнд нийцсэн хуульд захирагдах ёстойг илэрхийлсэн. Үүнээс хойш Ром-Германы эрх зүйн тогтолцоо болоод Англи-Амеркийн эрх зүйн тогтолцоонд энэхүү үзэл нэвтэрсэн юм. Үүнээс хойш дэлхийн улс гүрнүүд шудрага ёсонд нийцсэн эрх мэдлийг шудрага хуваасан үндсэн хуульд захирагдаж үүнийгээ үндсэн хуульт ёс хэмээн нэрийдэх болсон.
Манай оронч бас энэхүү зарчмаар явж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд ч бас эрх мэдлийг гурван салаа болгож энэхүү гурван салаагаа хянах чиг үүргийг Үндсэн хуулийн шүүхэд эрх олгосон байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 5-р бүлгийн жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргаж, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн. Энэхүү заалтыг “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль” 8 дугаар зүйл , “ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль” 13 дугаар зүйлүүдэд Үндсэн хуулийн уг заалтын утга санааг явцууруулан, хэтэрхий хүчин чадалын хүрээг нь хаман багасгаж тусгажээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 5-р бүлгийн жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг задалж ойлговол.
Үндсэн хуулийн Цэц бол:
1. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьдаг
2. Түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргадаг
3. Маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага
4. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болдог. Гэсэн 5 нөхцөл харагдаж байна.
Энэхүү нөхцөл тус бүрийг тус тусад нь задалж үзвэл.
1. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих
a. Үндсэн хуулийн биелэлт
Үндсэн хуулийн биелэлт гэдэг ойлголтыг мөн хэн биелүүлэх талаар тодруулах нь хууль дээдлэх ёс болон үндсэн хуулийн үйлчлэлийн мөн чанар багасах аюулаас сэргийлэх юм. Хуулийн биелэлт, түүнийг биелүүлэх үүрэг нь нийгмийн аль ч массд хамаатай бөгөөд парламент ч бас хууль биелүүлэх үүрэгтэй юм. Гагцхүү иргэд Үндсэн хуулийг замын хөдөлгөөний дүрэм шиг ашигладгүй мөн хэрэглэдгүй учраас үндсэн хуулиас салбарласан бусад хууль, хуульчилсан актаар өдөр тутмынхаа амьдралд оролцдог. Гэтэл парламент бол хууль бүтээдэг гол онцлогтой учраас үндсэн хуулийг чанд сахин биелүүлж түүний үзэл баримтлалаас гажсан болон үл нийцсэн хууль батлан гаргах нь үндсэн хуулийн биелэлт болох юм.
b. Дээд хяналт тавих
Үндсэн хуулийн шүүх нь дэлхийн улс орнуудад анх үүсэн бий болсон зорилт нь төрийн аль ч эрх мэдлээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж буй эсэхэд хяналт тавих явдал байсан. Өөрөөр хэлбэл төрийн гурван эрх мэдлийн аль нь ч үндсэн хуулийг зөрчих эрхгүй, тэдгээрийн бүхийл үйл ажиллагаа үндсэн хуульд захирагдах учиртай юм. Үндсэн хуулийн шүүх нь хууль тогтоогчдоос баталсан хууль, гүйцэтгэх эрх мэдлээс гаргасан шийдвэр, ердийн болон дагнасан шүүхийн шийдвэр төрийн тулгуур хуулийн заалтыг зөрчиж буй эсэхэд хяналт тавьдаг байгууллага . Дээр дурьдсанчлан парламентаас хууль батлан гаргахдаа Үндсэн хуулийн цөм болон үндсэн эрхийн заалтуудыг зөрчихгүй байх ийнхүү зөрчигдсэн тохиолдолд үндсэн хуулийн шүүхэд хандаж зөрчигдсөн эрхийг сэргээлгэх боломжийг бүрдүүлэх явдал нь дээд хяналт тавихын ач холбогдол юм.
Ийнхүү хуулиуд нь үндсэн хуульд нийцсэн, үндсэн хууль нь хүний эрх, тэгш байдал, шудрага ёсонд нийцсэн байх нь үндсэн хуульт ёсны тулгуур үзэл санаа билээ.
сэтгэгдэл бичих
» Төгсгөл = үндсэн хуульт ёсыг ойлгох нь
Сэтгэгдлүүд...
Бичсэн: Зочин | 2011-04-19 | 14:43
Сэдэвтэйгээ жаахан нийцээгүй юм шиг санагдлаа
Бичсэн: Зочин | 2009-09-28 | 18:27
сайн бичсэн байна
Бичсэн: уншигч (зочин) | 2009-06-22 | 19:00
Бичсэн: уншигч (зочин) | 2009-06-22 | 19:00
дажгүй нийтлэл байна энийг чинь хувилж авж болох уу

СҮҮЛИЙН
RSS FEED