Вампир, шулам, загас охин, хий үзэгдэл, ид шидтэн гэх мэт хэдэн мянган жил худал үнэн нь үл мэдэгдэх яриан дунд оршсоор ирсэн, хүмүүсийн мухар сүсэгийн бас нэгэн гол баатар бол "Хувирдаг хүн". Түүний нэрийг "ликантроп" (Linkantrop) гэх, махчилбал "хүн чоно" гэх грек үгнээс гаралтай.
Хүн чонын тухай дэлхий даяар тархсан ам яриа, хууч нилээд байдаг бөгөөд тухайн үедээ ихээхэн нэрд гарч байсан байна. Жишээ нь: Францад лу-гару, Европын зарим хэсэгт вервольф эсвэл верман,чонодлак, чонолок, Болгарт политеник гэх мэтээр маш олон төрлөөр нэрлэгдсээр байжээ. Гэхдээ хүн чоно өөрийн төрөл садан болох вампир шиг алдаршиж чадаагүй юм. Хувилсан хүн вампирыг бодвол илүү нууцлагдмал. Түүнд байдаг үлгэр домгийн мэт бүх чанарууд нь орчин үеийн шинжлэх ухаанаар нилээд амархан тайлбарлагдана гэж эрдэмтэд үздэг. Гэхдээ эрт цагт нэг өвчин үнэхээр гардаг байсан ба тэр нь бүхэл бүтэн тосгоныг тэр чигээр нь араатан болгодог ба тэдгээр өвчтөнүүд нь линкатропын бүх сонгомол шинж тэмдэгийг агуулдаг байсан байна. Хүн ликантроп хэлбэрээр 7-10 жил амьдрах чадвартай бөгөөд ямар нэгэн үүсэл гарлаас бий болсон өвчин гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрөх хандлага байсаар байна. Учир нь өнөө үед ЛИКАНТРОП гэдэг үг нь эмгэгийн байдлыг нэрлэдэг мэргэжилийн хэллэг ба энэхүү өвчин нь нэг ёсондоо сэтгэл мэдрэлтэй холбоотой гэж үздэг байна. Хувилсан хүний талаархи кино гэхэд л 20-р зууны эхэнд 50 орчим хийгдсэн байдаг байна. Мөн олор арван мянган хүний зохиол яруу найрагт тодорхой хэмжээнмөрөө үлдээдэг байна.
Sonirholtoi l iin. buur goy delgerengui bichvel bayarlanaa

СҮҮЛИЙН
RSS FEED