header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Их Хэлмэгдүүлэлт


Түүх

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг 3 үе шатанд хуваадаг.

I үе шат, 1922-1940

Эхний үе шат Монголын ардчилсан хувьсгалыгЗөвлөлтийн загварт оруулахын тулд Монголын улс төрийн лидерүүдийг хэлмэгдүүлэлтэнд өртүүлжээ. Бодоо, Данзан, Дамбажав нарыг дараалан улс төрийн тавцангаас зайлуулж Коминтерний заавраар тайж угсаа, үндэстний хөрөнгөтөн, сэхээтэн лам нарын хөрөнгийг нийгэмчилж (10 сая төгрөгний үл хөдлөх хөрөнгө) 1928-1932 онд монголын эдийн засгийн гол баялаг мал 6 саяаар хоргодов. 1932 оны зэвсэгт бослогын дараа хэлмэгдүүлэлт бага зэрэг намжсан боловч ЗХУ, Коминтерн өөрсдөөсөө урвасан гэдэг ялт хэргийг буриадуудад тулгаж аймшигтайгаар устгах дараагийн үйл ажиллагаанд бэлтгэж байв. Ж. Лхүмбэ, П. Гэндэн, Г. Дэмид, Д. Лувсаншарав нарын удирдсан японыг түшиглэсэн хувьсгалын эсэргүү хуйвалдааны байгууллагын гэсэн хэд хэдэн хэргийг зохион байгуулж үүний үр дүнд 26000 хүнийг хэлмэгдүүлснээс 25000 хүнийг нь 1937-1939 онд шийтгэсэн байна. Энэ үйл ажиллагааг гардан хийсэн Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) 1937 оны 10 сард байгуулагдан 1939 оны 4 сарын 22 хүртэл ажиллахдаа 50 удаа хуралдаж 25437 хүний хэргийг шүүж 20099 хүнд нь цаазаар авах ял оногдуулав.

[II үе шат, 1940-1955

Уг байгууллагыг татан буулгасны дараа Тусгай комиссыг байгуулснаар Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хоёрдугаар үе шат эхэлжээ. Энэ комиссын гол үүрэг нь аймшигт цуст яргаллыг гардан хийсэн хүмүүсийн эсрэг чиглэсэн нь хэргийн гэрчийг устгаж түүхэн үнэнээс зайлсхийх гэсэн оролдлого байлаа. Энэ байгууллага 1939 онд 78 хүнийг, 1940 онд 42 хүнийг, 1941 онд 86 хүнийг шийтгэсний ихэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгджээ.

III үе шат, 1956-1990

Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэв. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ, үндсэрхэг үзэл гаргалаа, Марксизм-Ленинизмын жанжин шугамаас ухарлаа хэмээн Д. Төмөр-Очир, Ц. Лоохууз, Б. Сурмаажав, Х. Нямбуу, Л. Цэнд тэргүүтэй олон сэхээтнүүдийг үүнд хамруулжээ. Ийнхүү Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх хэлбэртэй болсон юм.





» Төгсгөл = Их Хэлмэгдүүлэлт


Сэтгэгдлүүд...


Бичсэн: Зочин | 2013-12-03 | 20:06
өнгөрсөн үеийг бодвол аймшигтай юм аа одоо чинь эрх чөлөөтэй амьдарч байгаа ш дээ хүмүүсээ харин энийг бичсэнд зөв байх гэж бодож байна баярлалаа таньд цаашдаа түүхээ улам ихээр дүү нартаа зааж зөвлөж байгаараа за амжилт хүсье



Бичсэн: aNGuuCH | 2013-05-08 | 20:11
hoorhii doo



Бичсэн: aNGuuCH | 2013-05-08 | 20:09
алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт ярзайтал инээх



Бичсэн: M.S (зочин) | 2012-09-09 | 00:45
ªºð èõ õýëìýãä¿¿ëýëòèéí òàëààð ìýäýýëýë áàéâàë áè÷èæ òóñ áîëîî÷



Бичсэн: Зочин | 2011-12-01 | 20:56
мэдэж авмаар л зүйл байна



Бичсэн: Зочин | 2009-11-16 | 22:52
миа



Бичсэн: Зочин | 2009-11-13 | 09:55
rolling on the floor angel гоё шүү sick тэврэлт хайртай ууртай



Бичсэн: Onoko | 2009-09-28 | 12:16
Za tiim bj eniig ch yahav bugd l medne.Harin eniig bichseneeree yag yug heleh gesiin? Odoo yur n yaj bgaa bol? nerd



bodood l bna
Бичсэн: altanagadas | 2009-09-10 | 12:51
neg vyee bodwol ulaam tsaim hawchihgvich gesen asuudal haa saigvi bna. tiimees yag l hvsch bga bol helmegdvvlelt bna uu, hvchirhiilel bna uu, eshvl zvgeer l yamar neg helbereer erhiig chin zorchihgeed l bgaa bol chi tuhain orchindool erh choloog gereltvvldeg bambar med l bai. odoohondoo huwi hvn bolgon erh choloonii medremjee deeshlvvleh heregtei bnashvvdee



Бичсэн: Зочин | 2009-09-08 | 22:02
дээр бичсэнтэй санал нэг байна



Бичсэн: Зочин | 2009-09-08 | 22:01
ярзайтал инээх



Бичсэн: Зочин | 2009-09-08 | 22:01
алга ташилт



Бичсэн: dadido | 2009-03-11 | 20:07
ийм зүйл дахин гаргуулахгүй байх нь эрх зүйч та бүхний үүрэг шүү. Өөр хэний ч биш.









:-)
 
xaax