// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
Сайн уу Муу юу Аль вэ хө
Бичигдсэн огноо: 2008-11-13
Эрэгтэйчүүдэд
Хөзөр хүүхэнд нугасгүй
Хар усанд толгойгоо мэдүүлж
Хүний сэтгэлийг боддоггүй
Хөөр баяслийг хмйсвэрлдэг бол
Сайн уу Муу юу Аль вэ хө
Хэлсэн үг нь худлаа
Хийсэн үйлдэл нь алдаатай
Хэн нэгнийг хохироодог ч
Хэнэгч үгүй маасалздаг бол
Сайн уу Муу юу Аль вэ хө
Энэхэн биендээ бардаж
Элдэв муутай нөхөрлөж
Эцэг эхдээ зовлонг бэлэглэж
Эргэх хорвоод самуурсан бол
Сайн уу Муу юу Аль вэ хө
Тарчигхан амьдралдаа хөл алдаж
Танхил насандаа бурууг сонгож
Тарьдаг мэтээр мөнгийг төсөөлсөн
Тамдаггүй илүү хэрэглээтэй бол
Сайн уу Муу юу Аль вэ хө
Амар хялбарыг аргаа болгож
Аз жаргалыг архиар төсөөлж
Анд нөхөддөө адлагддаг
Аймхай хулчгар сэтгэлтэй бол
Сайн уу Муу юу Аль вэ хө
сэтгэгдэл бичих
» Төгсгөл = Сайн уу Муу юу Аль вэ хө
Сэтгэгдлүүд...
зочинд
Бичсэн: Алтангадас | 2010-05-19 | 18:49
охидод бас зориулж бичсэн байсан яахын аргагүй тэмдэглэлийн дэвтрээс алга болов.
Шаал шог санагдав
Бичсэн: Зочин (зочин) | 2010-05-17 | 12:42
Чи тэгээд эмэгтэйчүүдэд оноо авах гэж мануусыгаа муулжийгаамуу?
Бичсэн: dadido | 2010-04-16 | 20:49
муу муу тэр бол муу
тэрнээсээ ичдэггүй бол бүр ч муу
тэрнээсээ ичдэггүй бол бүр ч муу

СҮҮЛИЙН
RSS FEED