Иргэний нийгмийн иргэд мэдээлэлтэй байвал хүчтэй байж чадна. Иргэд хүчтэй газар эрх чөлөө бас хариуцлага илүү бий. Тэгвэл иргэдийн эрх чөлөөг хамгийн ихээр хамгаалдаг нь бүх тогтолцооноос илүүтэйгээр мөнөөх ардчилал. Ардчилал бол хүмүүсийн үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалж, тийнхүү буруугаар ашиглах явдлаас илүүтэй сэргийлж чадах тогтолцоо мөн. Гэхдээ хүмүүс өөрсдөө эрх чөлөөнд аюул учруулж болно. Францын сэтгэгч Алексис Де Токвиль ардчилалын хамгийн аюултай зүйл бол олонхийн дарангуйлал мөн гэж тодорхойлсон байдаг. АНУ-ийг үндэслэн байгуулагч эцгүүд эрх мэдэл эзэмшигчид эрх чөлөөнд аюул учруулж болохыг туйлын сайн мэдэж байсан. Александр Хамильтон 1787 онд холбооны илтгэлүүд бүтээлдээ хүмүүс эрх мэдэлд дуртай байдаг... хэрэв эрх мэдлийг олон хүмүүст өгвөл тэд цөөнхийг дарангуйлах болно. Хэрэв цөөнхөд эрх мэдэл өгвөл тэд олонхийг дарангуйлах болно хэмээсэн. Энэ хоёр дарангуйлал бүхийл үед байсан бөгөөд цөөнхийн, нэг хүний дарангуйлал нь хамгийн ойрын жишээ бол Садам Хуссейн билээ. Тэрээр бүх хүргэнүүдээ өөрийн гараар хоолойг нь огтолж ард иргэдээ заналхийлдэг. Энэ нь эргээд бидний сайн мэдэхээр үзэл бодол, хүсэл зориг, итгэл үнэмшлийн асар том хаалт болдог. Арайч хоолойг нь огтлохгүйгээрээ өөр боловч үзэл бодол, хүсэл зориг, итгэл үнэмшил бусад зүйлийг хааж байсан нийгэм одоогоос арван наймхан жилийн өмнө энэ монголд байсан. Азаар яаж ардчилсан хувьсгал өрнөсийн тэгээгүй бол хэн нэгэн эрх мэдэлтнээр өөрийнхөө яаж явахыг хүртэл заалгах байсан. Ардчиллын хамгийн авууштай тал нь хүн бүр үзэл бодол, ашиг сонирхлоо илэрхийлэх, шийдвэр гаргах үйл явцад оролцох, эрх мэдэлд хүрэхийг эрмэлзэх эрхтэй. Хүмүүсийн сэтгэл ханамжийг тогтмол, нээлттэй сонгуулиар хангана. Ардчилал хүмүүсийн нүдэнд илүү хууль ёсны харагддаг тул бусад дэглэмүүдээс хамгийн тогтвортой нь юм. Энд миний хэлэх гээд байгаа гол санаа бол оюутан залуус эрх чөлөөний ойлголтыг аваасай гэсэн санаа юм. Ерөөсөө эрх чөлөө нь ардчилал оршин тогтнох үндэс нь болдог. Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх болон мэдэх зүйлээ сонгох боломж юм. Хүн бүр бусад хүний эрх чөлөөнд хутгалдахгүй л бол өөрийн дураар, хэрхэн амьдрахаа шийдэх эрхтэй. Тэгвэл энэ эрх чөлөөг манай хөөрхий оюутан залуус эдэлж чадаж байна уу. Үгүй ээ бид өнөөдөр ямар багшаар хичээл заалгахаа, бид өнөөдөр ямар хичээл үзэхээ, бид өнөөдөр ямар орчин нөхцөлд, бид өнөөдөр сургалтын төлбөр минь хаа яваагаа ч мэдэх эдгээр эрхүүдээ эдэлж үзэлгүй гурван жил боллоо. Уг нь би оюутан болохоосоо өмнө ардчилал надтай чацуу, би ардчилсан нийгмийн эрх чөлөөт иргэн хэмээн хэнхэдгээ балбадаг байлаа. Гэтэл оюутан болоод гайхширсаар байтал нэгэнтээ гурван жил болчихжээ. Энэ хугацаанд эргээд коммунист нийгэмдээ амьдарсаар. Хэн нэгэн багшийн нүдний өөх болохгүйн тулд зөв эгц явах эсвэл миний гадаад дүр төрх таалагдаагүйгээс болж хойно харагдахгүй газар суух зэрэг коммунист эмх цэгцэнд орж байх жишээтэй. Бусдын эрх чөлөөг адилхан хүндэтгэн амьдралын бүхий л хүрээнд сонголт хийх эрхийг эрх чөлөө гэдэг тул бүх эрх чөлөөг жагсаан бичих боломжгүй юм. Зохих ёсны анхаарал татдаг зарим эрх чөлөө байдаг. Үүнд бодож сэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө багтана. Бусдаас өөр, янз бүрийн үзэл бодлыг хүлцэн тэвчих учиртай. Хэвлэл мэдээлэл хүссэн зүйлээ хэвлэн нийтлэх эрхтэй байх ёстой. Хувь хүн бүр үзэл бодлоо ямарваа шийтгэл хүлээлгүйгээр илэрхийлэх эрхтэй байх учиртай. Үзэл санаа, итгэл үнэмшилийн өрсөлдөөнөөс үнэн урган гардаг. Гэтэл би өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлснээсээ болж 1-р курст байхдаа логикийн хичээл дээрээ унаж билээ. Учир нь би лекцтэй холбоотой асуух зүйл байна уу гэсэн багшийн асуултын араас өөрийн асуултаа асуухад намайг чи бусад нь ойлгосон байхад ойлгосонгүй хэмээн загналаа. Би өөдөөс нь та асуулт байвал асууж болно гэж хэлсэн биздээ гэхэд хэрвээ чи миний хүүхэд байсан бол би чамайг алгадах байсан юм гээд учиргүй загнаж, уурлаж билээ ингээд би 1-р курстээ уналаа. Дараагийн жил нь дахин логик судлах болж надтай бараг л адил шалтгаанаар унасан хоёр найзтайгаа лекцийн танхимд орж суухад доод курсын 160 оюутны нүдэн дээр дээд курсын атаман ах нарыгаа хардаа гээд шоолж билээ. Ингээл би дахин 58 оноогоор унасан юм даа. Юу вэ оюутны ардчилал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нэр төрийг нь гутаан доромжлохгүй байх гэсэн энэ эрхүүд минь хаана байнаа. Эсвэл надад тэр эрх байхгүй юм уу гургуул надад.
СҮҮЛИЙН
. Оюутнууд онигоо шүү
. Эр чанарын өөрчлөлт
. Ээждээ
. Монгол брэнд
. Сонгууль та нарыг залхаасан уу?
ХОЛБООСУУД
. BLOGMN.NET
. DUSAL.NET
. @altangadas_sh
// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.
Миний хүсэл эрх чөлөө
Бичигдсэн огноо: 2008-04-20
сэтгэгдэл бичих
» Төгсгөл = Миний хүсэл эрх чөлөө
Сэтгэгдлүүд...

RSS FEED