Арван жилийн
Ардын сургууль
Ах намын
Айхтар үзлээс салан одсон арван жил ард үлдлээ. Амьдралын хоёрдох том шатанд алхаж буй энэ олон залуус чухам хэн бэ. Миний бодлоор энэ бол шинэ эрч хүч, шинэ давалгаа юм. Тиймээс хэн нэгэн багшийн хэлсэн болгоныг үг дуугүй бичдэг бас тархиндаа чулууддаг тийм оньсон хөдөлгүүр биш юм. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол оюутан залуус гэдэг бол оньсон хөдөлгүүр биш харин шинжлэх ухааны олон онол, үзлээс өөрийн судлаж буй мэдлэгийн төвд хэрэгтэйгээ сонгон тархиндаа системтэйгээр багтаадаг оюунлаг залуус. Шинжлэх ухааны олон талын ялгаатай үзэл бодлыг өрсөлдүүлж, шинжлэх ухааны үнэнд өөрийгөө ойртуулан боловсрох тэр оюуны эрэлчид. Залуус аль ч нийгмийн гол хүч нь байдаг. Тэгвэл залуус чухам яаж нийгмийн гол хүч болж олон талын мэдлэг, мэдээллийг авах вэ. Сургууль нийгмийн талаар гол мэдээллийг өгч чададгүй нь батлагдсан. Оюутан залуусыг мэдээлэлжүүлэхэд маш олон эх сурвалж байдгаас хамгийн мундаг нь телевиз. Нийт хүн амын 70-80 хувь нь телевизүүдээс чухал мэдээллүүдээ авч байдаг. 2007 оны байдлаар монголд нийт 50 телевиз үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. Үүнээс 1 нь олон нийтийн, 15 нь төрийн мэдлийн /голдуу орон нутгийн төр, захиргааны байгууллагууд, иргэдийн хурлын дэргэд гэгдэх телевизүүд хамаарна/, 1 нь төрийн бус байгууллагын, 33 нь хувийн телевиз байна. Ер нь бол энэ олон телевиз ямарч нөхцөлд нийгэмд эрүүл үзэл санааны ноёрхлыг бодит бадлыг ухамсарлах оюуны чадварыг гажуудуулж өөртөө ашигтай үйл хөдлөлд уриалах хэн нэгний элдэв үзэл суртлын довтолгоогоос ангид байж чадах үзэл бодлыг дархлааг залууст суулгах замаар тогтоож чаддаг. Өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 46.6 хувийг 18 хүртэлх, 12.1 хувийг 19-24 насны залуучууд тус тус эзэлж байгаа бөгөөд 184 их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 170 гаруй мянган оюутан суралцаж байгаа билээ. Эдгээр 184 их дээд сургуулиудад суралцаж буй энэ олон залуус бүгд наанадаж хичээлийн програмд байх сэдэв, багш хоёроо өөрөө сонгож мөн энэ эрхээрээ дамжуулан төлсөн мөнгөө хаана яаж зарцуулагдаж байгаагаа мэдэх эрх залууст байх ёстой гэтэл өнөөдөр Монгол улсын хэмжээнд оюутнууддаа энэ эрхээр нь хангадгүймаа гэхэд аятай тухтай орчинд анги танхимийн бүхэн бүтэн байдалтай нэг ч сургууль алга. Харин хаа очиж ШУТИС ямар багшаар, ямар хичээл орох эсэхээ оюутнууд өөрсдөө шийддэг. Гэхдээ энэ хэн нэгэн багшийн мөнгө олох арга болчихсон. Иймэрхүү олхиогүй зүйлүүдийг өөрсдийн хүрээлэл нийгмээс арчих эрх үүрэг нь залуус бидэнд байдаг. Ер нь “Эрх” эсвэл “Эрх чөлөө”, “Үүрэг” эсвэл “Хариуцлага” гэх ойлголтуудыг “Иргэн”-тэй нь огтолцуулах цэг нь “Иргэний оролцоог хангасан” гэх “Иргэний нийгэм” гэж үзэж байгаа. Иргэний нийгмийн иргэд мэдээлэлтэй байвал хүчтэй байж чадна. Иргэд хүчтэй газар эрх чөлөө бас хариуцлага илүү бий. Тиймээ энэ богинохон залуу насаа хэн нэгний боолчлолд өнгөрүүлмээргүйл байна даа.

СҮҮЛИЙН
RSS FEED