Өнөөдөр өглөө сэрээд хурдхан шиг хувцаслаад хичээлдээ яарлаа. Автобус хоцрох шинжтэй байхаар нь оюутан миний такси болсон микрондоо суугаад л явж өглөө. Нугасалсан гээд микроог замын цагдаа буюу бидний мэдхээр шидэт дохиуртан маань зогсоолоо торголоо. Жолооч кондуктор 2 торгуулахгүй гэж гуйж, гувшиж, хэрэлдэж, хэлэлцэж, талцаж, тамхилж 15 минут боллоо. Хүмүүс бухимдсаар хүлээлт дэндсээр хоцролт ихэссээр. Ингээд бөөн адал явдал болж сургуулидаа ирлээ. Иртэл манай сургууль нурсан тул 3 курсын оюутнууд хичээлгүй тарчихсан зогсож байлаа. Би гайхаад сургууль ороход нээрээ нурчихсан, бүүр нэг давхараас хоёр давхар нь харагдаж, тэгээд засвар нь эхэлчихсэн тоос тортог шороо элсэн зам татуулсан нэг давхар иймэрхүү угтав. Хоёр давхар хогийн давхар байлаа тоос оруулахгүй гэж нэг суутнана сэтгэсэн бололтой хөшиг татчихсан атлаа хоолой аргасан тоостой байсны улмаас хамар битүүрч байлаа. Хамгийн сонин нь 5 жилийн өмнө яг тэр газраа нурж байсан бөгөөд бас л аргалаад засчихсан гэнэ лээ. Манай сургууль хууль зүйн сургууль тэгээл хууль эрх зүйн орчинг л сайн судалдаг байх. Хөөрхий муу хувийн сургууль бол хэцүү байдаг юм билээ. Хэд нь жилийн өмнө “цахим” гээд сургуулийн гаднах хана нь бага зэрэг нуранга үүсхэд нь мэрэгжлийн хяналтын газрыхан ирээд 2 сараар тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгоод оюутнууд нь лааз өшиглөсөн. За энэ ч яахав гол нь миний сургалтын төлбөр болоод үндсэн хууль бусад хуулиар хамгаалагдсан эрх хаана, хэн хамгаалаад байгааг ойлгох юм алга.
Олон зүйл л бодох юм. Энгийн оюутан миний дуу хоолойг хэн сонсох вэ дээ. Гэхдээ дуу хоолойгоо хүргэх болж бүтэхгүй байгаа, сэтгэл дундуур энэ бүх зүйлээ бичиж л сууядаа гургуул би . . .

СҮҮЛИЙН
RSS FEED