header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Ээждээ


Эрхэлж хайранд тань умбаж явсанаас

Эргүүлж ачийг тань хариулж үзсэнгүй ээжээ
Эгнэгт хэлдэг сургааль юуг тань санан 
Энд хүү тань хичээн байнаа ээжээ

Өрөөлийг энэрч тэнэж явсанаас
Өөрийг тань ачилж амрааж чадсангүй ээжээ
Өр зүрхний тань хүслийг мэддэгч 
Өнөөдрийг хүртэл гүйцээж амжсангүй ээжээ

Хорвоогийн өдрүүд бараан гэдгийг 
Холдсон хойноол ухаарч байнаа ээжээ
Хажууд тань байсан аз жаргалыг 
Хаанаас ч эрээд олохгүй юм байнаа ээжээ

Тэнгэрээс бууж газарт эрхлүүлсэн 
Галын бурхан ээж таньдаа төрсөн өдрийн мэнд хүргье
Хязгааргүй хайрыг тань үгүйлэн санана 
Хайртай шүү таньдаа хайрт хүү нь.

Ш.Алтангадас
Лондон хот,
Англи Улс. 2015-02-08





» Төгсгөл = Ээждээ


Сэтгэгдлүүд...


Бичсэн: zol (зочин) | 2018-04-20 | 21:03
Uneheer goe bichsen shuleg bn shu,









:-)
 
xaax