header image

// Altangadas - Хүсэл мөрөөдөл дууссан газар хүн өөрөө дуусдаг.


Оюутнууд онигоо шүү


Английн оюутны холбооноос гаргасан судалгаагаар 2013 оны байдлаар нийт оюутнуудын гуравны хоёр нь part time буюу хагас цагийн ажил хийж сургалтын төлбөрөөс бусад нийгмийн болон хувийн зардалдаа зарцуулдаг хэмээн тоо баримт гаргасан байна. Үүнд байрны мөнгө, автобус болон жижиг зугаа цэнгэлд зарцуулдаг хэмээн судалгаанд хамрагдсан нийт оюутнууд дараалан хариулсан байна.

Англид бүх хүн автобус метрондоо карт ашиглах бөгөөд оюутнууд 30 хувийн хөнгөлөлттэй, 1 долоо хоног нь автобус+метро нийлээд ойролцоогоор 22 паунт, байрны мөнгө нь хэрэв оюутан нэг жижиг өрөөнд ганцаараа байх бол 1 долоо хоног н...





» Төгсгөл = Оюутнууд онигоо шүү


Эр чанарын өөрчлөлт


Бага хаадын үе (1368-1691) хэмээх түүхэн бичээст тэмдэглэн үлдсэн үеийн төгсгөл хэсэгт буюу 16-р зууны дунд үе, 1570-д оноос Түмэдийн Алтан хан “Далай лам” хэмээх цолыг бий болгож Төвдөөс Зонхавын буюу Шарын шашныг оруулж ирэн Төрийн шашинд залсанаар манай орон Буддын (шарын) шашинд эргэлтгүй орсон. Нүүдэлчин, намхан нуруутай, хэнэггүй, хүчирхэг, дэлхийг өмнөө сөхрүүлсэн навтгар морьтой Монгол эрсийн зүрх нь үхэж эхлэх үе гэж би хувьдаа боддог. Өөрөөр хэлбэл цэрэг эрс мориноосоо буун сэлэм, нумны оронд шар орхимж зүүн ном хүчинд дарагдаж хуварга болон гадаад улсад эзлэгдэх түүхэн эхлэл юмшиг. ...





» Төгсгөл = Эр чанарын өөрчлөлт


Ээждээ


Эрхэлж хайранд тань умбаж явсанаас

Эргүүлж ачийг тань хариулж үзсэнгүй ээжээ
Эгнэгт хэлдэг сургааль юуг тань санан 
Энд хүү тань хичээн байнаа ээжээ

Өрөөлийг энэрч тэнэж явсанаас
Өөрийг тань ачилж амрааж чадсангүй ээжээ
Өр зүрхний тань хүслийг мэддэгч 
Өнөөдрийг хүртэл гүйцээж амжсангүй ээжээ

Хорвоогийн өдрүүд бараан гэдгийг 
Холдсон хойноол ухаарч байнаа ээжээ
Хажууд тань байсан аз жаргалыг 
Хаанаас ч эрээд олохгүй юм байнаа ээжээ

Тэнгэрээс бууж газарт эрхлүүлсэн 
Галын бурхан ээж таньдаа төрсөн өдрийн мэнд хүргье
Хязгааргүй хайрыг тань үгүйлэн санана 
Хайртай шүү таньдаа хайрт хүү нь.

Ш.Алтангадас
Лондон хот...





» Төгсгөл = Ээждээ


Монгол брэнд


     Уналтанд ороод байснаа бодвол Монгол улсад брэнд ихээрч төрч байгааг анзаарч л байгаа байх. Яг одоохондоо брэнд гэж хэлэх цаг нь биш үгүйг мэдэхгүй байгаач тодорхой хугацааны дараа шалгагдаад нийтийн таашаалд нийцээд тогтмол хэрэглээнд нэвтрээд ирэхээр яг брэнд нь болох л байх.

     Жишээлбэл УРБАН жийнс байна. Би яагаад ч юм өмсөж үзмээр санагдаад 2014 оны 1 сард анх авч билээ. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа Англид ирээд 2 сарын сүүлээр нүсэр угаалга хийвээ. Угаалгын машинаас аваад л сүрхий сэгсэрдэг хүн болоод дориухан сэгсэртэл өгзөг хавиараа зад урагдаж билээ.

     Аа бас их дэлгүү...





» Төгсгөл = Монгол брэнд


Сонгууль та нарыг залхаасан уу?


Байн байн л аль нэг намын сонгуулийн сурталчилгаа тараах гэж хүмүүс хаалгийг чинь чангаар нүдэж ая тухыг чинь алдагдуулж, тв, фм, интернэт, ФБ, твийтэрээр чинь хүсээгүй байхад сонгуулийн сурталчилгаанууд мэдээллээр бөмбөгдөж, найз нөхөд жалга довоороо талцаж хуваагдаж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй баахан амлалт, мөрийн хөтөлбөрүүд энд тэнд уншигдаж, сонсогдоод л, орой үдэш орцны үүдээр чинь чанга яригчаар чихийг чинь ядраагаад л, бие биенээ муулж, идсэн уусан, луйвардсан, алсан талсанаар нь нэг нэгнээ муулаад л сонгууль та нарыг залхаасан уу?

Гэтэл зарим нэг нь сонгуулиа өгөхийг урайлж би...





» Төгсгөл = Сонгууль та нарыг залхаасан уу?